Jump to content

Дулааны цахилгаан үүсгүүр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дулааны цахилгаан буюу зебек үүсгүүр нь зебек эффект гэх дулааны цахилгаан үзэгдэлийг ашиглан температурын өөрчлөлтөөс үүдэх дулааныг шууд цахилгаан энерги руу шилжүүлдэг хатуу биет төхөөрөмж юм. Дулааны цахилгаан үүсгүүр нь хамаагүй жижиг бас хөдөлгөөнгүй эд ангитай л болохоос биш дулааны хөдөлгүүртэй төстэй.

Энэ төхөөрөмж нь ашиггүй дулааныг нэмэлт цахилгаан хүчдэл болгон цахилгаан станцуудад хэрэглэгддэг. Мөн түлшний хэрэглээний ашигтай байдлыг нэмэгдүүлэхийн тулд автомашины дулааны цахилгаан үүсгүүр хэлбэрээр автомашинуудад ашиглагддаг. Радиоизотоп дулааны цахилгаан үүсгүүр нь эрчим хүчний сансрын мэдрэгчид радиоизотоп ашиглан температурын зөрүү бий болгодог. Дулааны цахилгаан үүсгүүр мөн нарны зай хураагуурт мөн ашиглагддаг.

1821 онд Томас Иоханн Зебек хоёр дамжуулагчийн дундаас үүсэх дулааны градиент нь цахилгаан эрчим хүч бий болгодог болохыг нээж илрүүлсэн. Хоёр материалын хоорондох цахилгаан гүйдэл нь дулааны урсгал үүсгэдэг болох нь дулааны цахилгаан эффектийн цөм ойлголт юм. Энэ эффект нь цэнэг дамжуулагчийн тархалтыг үүсгэдэг.