Jump to content

Дуламын Баасанжав

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дуламын Баасанжав нь Монгол улсын гавъяат жүжигчин, дуучин, ая зохиогч.

Тэрээр 1963 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төржээ. 1971-1979 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын сургууль, 1994 онд СУИСургуулийг дуучин мэргэжлээр тус тус дүүргэсэн байна. 1981-1983 онд Халх голын ...дугаар ангид хөгжимчин байлдагч, 1986-1989 онд Хэнтий аймгийн "Хан Хэнтий" чуулгад, 1994 оноос УДБЭЧуулгад, 2008 оноос "Улаанбаатар" чуулгад дуучин, 2012 оноос СУИС-д дуулах ур зүйн багшаар ажиллаж байна. Тэрээр 2018 онд Монгол Улсын гавъяат жүжигчин цолоор шагнагджээ.

1981 оноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн ба анхны дуугаа 1988 онд Т.Очирхүүгийн шүлгээр "Буурайгаа хайрлаж яваарай" дуугаа зохиож байсан ба удаа дараалан "морин хуур" наадамд оролцон авъяас чадлаа сорьсон аж. Түүний "Өндөрхаан уул" дууны ноотыг Өндөрхаан хайрханы бэл дэх Бодь суварганд мөнхөлжээ.

Дуучин Д.Баасанжав нь дуулсан дуугаараа, дуулах арга барилаараа уран бүтээлийнхээ 30 шахам жил "үндэсний тусгаар тогтнолын манаа"-нд зогсчээ. Дуулсан дуугаараа ард түмний дунд нэрлэгдэн хүндлэгдэнэ гэдэг бол тэр бүр уран бүтээлч хүнд, дуучин хүнд олдоод байдаггүй аз завшаан. Энэ завшаан гэх үгийн цаана дуучны дундаршгүй их авъяас, нөр их уран бүтээлч хөдөлмөр, уран бүтээлч жаргал зовлон, эцэс төгсгөлгүй эрэл хайгуул байдаг. Дунгаамаа Баасанжав ард түмний өгсөн алдар хүндийг тэрээр хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн хөгжим, зохиолч Д.Маам нарын бүтээл болох "Дунгаамаа" дууг түмний сонорт, түмний сэтгэл зүрхэнд хүргэж чадсан учраас л авч чадсан хэрэг.