Jump to content

Дуламын Дашжамц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дуламын Дашжамц нь 1930 онд Хэнтий аймагийн Идэрмэг сумын нутаг Төмөстий хэмээх газар төрсөн. Тэрээр 1940-1947 онд Хэнтий аймгийн бүрэн дунд сургууль, 1947-1953 онд МУИС, 1968-1971 онд ЗХУ-ын Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцаж төгссөн. 1953 онд Хэнтий аймгийн дунд сургуульд багшаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, Монгол Улсын дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт 60 орчим жил үр бүтээлтэй ажилласан.
Профессор Д.Дашжамц нь 1958 оноос хойш Монголын түүх, түүхэн бие хүний намтар судлал, ёс зүй, нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхийн чиглэлээр эрдэм шинжилгээний дорвитой бүтээлүүдтуурвиж нийтлүүлжээ.1960-аад оны сүүлээс эхлэн монголын нийгэм-улс төр, философи сэтгэлгээний түүхийг судлахад эрдмийн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллажээ.

Д.Дашжамц ШУА-ийн Түүхийн хүрээлэнд ажиллахдаа түүхч эрдэмтэн С.Пүрэвжавтай хамтран ардын хувьсгалыг ялах үед шашин хүрээ хийд, лам нарын асуудал хэр зэрэг цар хүрээтэй оршиж байсан, МАХН, төрөөс энэ талаар ямар бодлого явуулж хэрэгжүүлснийг архив, номын санд буй үлэмж материалыг уудлан судалж, «БНМАУ-д сүм хийд, лам нарын асуудлыг шийдвэрлэсэн нь» (1921-1940) гэсэн хамтын бүтээлийг 1965 онд хэвлүүлсэн нь эдүгээ ч судалгаанд өргөн ашиглагддаг. Тэрээр 1970 онд «Монгол дахь дэвшилт ардчилсан үзлийн хөгжлийн асуудалд» (XIX-XX зууны зааг үе) гэсэн товхимлыг нийтлүүлсэн бөгөөд түүнд дэвшилтэт ардчилсан сэтгэлгээ нь В.Инжинаш, Д.Дэмчигдорж, Хишигбат, Ж.Цэвээн  нарын бүтээл болон «Шинэ толь» сэтгүүл, «Нийслэл хүрээний сонин бичиг», Харбинд хэвлэгдэж байсан «Монголын сонин бичиг» дэх материалд хэрхэн тусаж байсныг хураангуйлан авч үзжээ.Мөн М.Санждорж, Л.Дүгэрсүрэн нарын хамт «БНМАУ-ын түүх» хэмээх дунд сургуулийн 10 дугаар ангийн сурах бичгийг бичсэн нь 1965-1987 онд 5 удаа хэвлэгдсэн байна.

Д.Дашжамцын анхааран судалсан гол асуудал бол монголын ёс зүйн сэтгэлгээний түүх юм. Тэрбээр 1967 онд «Коммунист хүмүүжил» гэдэг бэсрэг ном, 1968 онд «Монголын ард түмний ёс суртахууны дэвшилтэт уламжлалаас», 1978 онд «Хүн, хүмүүжил, ёс суртахуун», 1982 онд «Коммунист ёс суртахууны үндэс» хэмээх гарын авлага, бусад ном товхимлыг хэвлүүлжээ. Мөн хүн, хүмүүжлийн асуудлаар судалгаа хийж, бусад философич эрдэмтдийн хамт «БНМАУ-д социалист аж төрөх ёс төлөвшин хөгжиж буй асуудал» (Редактор Д.Дашжамц УБ.,1982), «Өнгөрсний үлдэгдэл, өнөөгийн сөрөг үзэгдэл, тэдгээрийг даван туулах асуудал» (Редактор Д.Дашжамц УБ.,1988), «БНМАУ дахь социалист бие хүний төлөвшлийн асуудал» (Редактор Д.Дашжамц УБ.,1989) бүтээлийг удирдан хэвлүүлжээ. Доктор Г.Лхагвасүрэн агсантай хамтран 1997-2001 онд «Монголын философийн түүх» 4 дэвтэр бүтээлийг удирдан хэвлүүлсэн бол 2009 онд профессор Р.Дарьхүү, доктор М.Золзаяа нартай хамтран «Монголын ёс зүйн сэтгэлгээний түүх» гэсэн нэгэн сэдэвт бүтээлийг хэвлүүлжээ. Эдгээр бүтээлээрээ манай орны нийгэм, хүмүүнлэгийн салбарт ёс зүйн сэтгэлгээний түүх судлалын эхийг баттай тавьсан болно. ХХ зууны хоёрдугаар хагасаас хойших монголын түүх, философи, ёс зүйн ухааны хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан төдийгүй ШУА-ийн Философийн хүрээлэнгийн үндэс суурийг академич Б.Ширэндэв, Ш.Бира, Ш.Нацагдорж, Ч.Жүгдэр нарын хамт тавилцаж, цаашдын хөгжлийн төлөө хүчин зүтгэсэн нэртэй эрдэмтэн юм.

Философийн ухааны доктор, профессор Д.Дашжамц (1930-2015) нь

  • 1955-1957 онд Дорнод аймгийн Багшийн сургуулийн орлогч захирал
  • 1957-1960 онд Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд түүх заах аргын   мэргэжилтэн
  • 1960 онд Политехникумын орлогч захирал
  • 1960-1962 онд МУИС-ийн Монголын түүхийн тэнхимд багш
  • 1963 онд АУДС-ийн Түүх, нийгмийн ухааны тэнхмийн эрхлэгч
  • 1963-1972 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, тасгийн эрхлэгч
  • 1972-1974 онд ШУА-ийн ФСЭХ-ийн  анхны захирлын үүрэг гүйцэтгэгч
  • 1974-1983 онд ШУА-ийн ФСЭХ-ийн  анхны Эрдэмтэн нарийн бичгийн дарга
  • 1983-1997 онд ШУА-ийн ФСЭХ-д салбарын эрхлэгч
  • 1997-2003 онд ШУА-ийн ФСЭХ-ийн  орлогч захирал
  • 1997-2009 онд ШУА-ийн ФСЭХ-ийн  эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байжээ.

Шагнал урамшуулал

[засварлах | кодоор засварлах]

Д.Дашжамцын хөдөлмөр бүтээлийг төрөөс үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтангадас одон, ойн медалиудаар шагнажээ.

Эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл

[засварлах | кодоор засварлах]
  • Распространение и утверждение идей марксизм-ленинизма в МНР. Научный руководитель М.И.Сидоров. Москва.,1971.
  • Хүүхдийн насны бие махбодийн ба сэтгэхүйн зүйн онцлог. Редактор Н.Довчин. УБ.,1960.
  • Хөдөлмөрчдийг хуучин нийгмийн ухамсрын үлдэгдлээс ангижруулах асуудал. Товхимол. Редактор М.Содномцэрэн. УБ.,1963.
  • Халхын гол дахь түүхэн ялалт. УБ.,1964.
  • Д.Сүхбаатарын намтар. (Л.Бат-Очирын хамт). Редактор академич Ш.Нацагдорж. УБ.,1965, 1967, 1973, 1983.
  • БНМАУ-д сүм хийд, лам нарын асуудлыг шийдвэрлэсэн нь. 1921-1940 он. (С.Пүрэвжавын хамт). УБ.,1965.
  • Коммунист хүмүүжил. Редактор Д.Хасбаатар. УБ.,1967.
  • Монголын ард түмний ёс суртахууны хүмүүжлийн дэвшилт уламжлалаас. Редактор Н.Мягмар. УБ.,1968.
  • Д.Сухbaтър биография. (Л.Бат-Очир, Д.Дашжамц). Преведе от монгольски Иветанка Тафгаджийска. София.,1969. Болгар хэлээр.
  • Монгол дахь дэвшилт ардчилсан үзлийн хөгжлийн асуудалд (ХIХ-ХХ зууны зааг). УБ.,1970.
  • Сухэ-Батор. Биография. (Л.Бат-Очир, Д.Дашжамц). Ответственный редактор М.И.Гольман. М.,1971.
  • 『モンゴル革命史 付・スヘバートルの生涯』田中克彦訳. 未来社.,1971 Сүхбаатарын намтар. (Л.Бат-Очир, Д.Дашжамц). Япон хэлээр орчуулсан Танака Кацүхико.
  • Марксизм, ленинизм Монголд дэлгэрэн хэрэгжсэн нь (1921-1940). УБ.,1973.
  • Марксизм, ленинизм Монголд дэлгэрэн хэрэгжсэн нь. Редактор Д.Содномгомбо. УБ.,1974.
  • Damdin Suje Bator. Biografia. (L.Bat-Ochir, D.Dashjamts). Edicion: Gladys Alonso. La Habana.,1976. Испани хэлээр.
  • Urgunge Onon, Mongolian Heroes of the 20th Century, New York 1976, p.143-192 (mainly a translation of L.Bat-Ochir and D.Dashjamts, The Life of Sukhbaatar, Ulaanbaatar 1965)
  • Хүн, хүмүүжил, ёс суртахуун. Редактор Н.Мягмар. УБ.,1978
  • БНМАУ дахь марксист сэтгэлгээний хөгжилт (1940-1960). Редактор Г.Лувсанцэрэн. УБ.,1978.
  • Распространение и утверждение идей марксизма-ленинизма в МНР. Москва.,1978.
  • Коммунист хүмүүжлийн үндэс. (Г.Лувсанцэрэнгийн хамт). Редактор А.Шагдар. ÓÁ.,1984.
  • Академич, гүн ухаантан, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Төмөр-Очирын намтар (1921-1985). УБ.,2001.
  • ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн түүх. (Г.Чулуунбаатарын хамт). УБ.,2007.
  • Түгээмэл түүх. ҮI ангид үзэх сурах бичиг. (Ц.Даш, Ш.Бат-Өлзийт нарын хамт). УБ.,1964, хоёр дахь хэвлэл. УБ.,1965, гурав дахь хэвлэл. УБ.,1969.
  • БНМАУ-ын түүх. Дунд сургуулийн Х ангид үзэх сурах бичиг. (М.Санждорж, Л.Дүгэрсүрэн). УБ.,1968.
  • Коммунист ёс суртахууны үндэс. Редактор Т.Содномдаржаа. УБ.,1982.
  • БНМАУ-ын түүх. Дунд сургуулийн Х ангид үзэх сурах бичиг. Хоёр дахь хэвлэл. (М.Санждоржийн хамт). УБ., 1983
  • Коммунист хүмүүжлийн үндэс. (Г.Лувсанцэрэн, Р.Вандангомбо, А.Шагдар, С.Дашдаваа, М.Оюунбилэг, Р.Уранбилэг, Б.Самбуу нар). Оршил, 1.4, 2.6. Редактор Д.Дашжамц, Д.Цэрэндорж, А.Шагдар. УБ.,1983.
  • Эрх зүй-ёс суртахуун. (Б.Чимид, Т.Сэнгэдорж, Д.Дашцэдэн, Ч.Түмэндэлгэр нарын хамт). ЕБДС-ийн IX анги, Техник мэргэжил, тусгай мэргэжлийн сургуульд зориулав. УБ.,1987.

Хамтын бүтээлийн бүлэг, зүйл

[засварлах | кодоор засварлах]
  • БНМАУ социализмын материал техникийн бааз байгуулахын төлөө тэмцэлд. -БНМАУ-ын түүх. нэг ботийн 4-р хэсгийн 2-р бүлэг. УБ.,1966.
  • История монгольской народной республики. Издание вторе. II глава четвертного раздела второй части. М.,1967
  • БНМАУ капиталист бус хөгжлийн зам дээр баттай зогссон нь. 1932-1940 он. -БНМАУ-ын түүх. III ботийн I-р ангийн V бүлэг, II ангийн IV бүлгийн 3, 4, 5-р зүйл.
  • Преодоление религиозно-феадальной и утверждению марксистко-лениниской идеологии. -Некапиталистический путь развития и опыть монгольской народной республики. М.,1971
  • Марксист-ленинист ёс зүйн үндэс. (Их дээд сургуульд үзэх сурах бичгийн III ба YII бүлэг). Редактор С.Пүрэв, Д.Дагвадорж. УБ.,1974.
  • Феодал шашны үзлийг халж, марксизм-ленинизм ялсан нь. II бүлэг. -БНМАУ-ын соёлын түүх. (1921-1940). УБ.,1980.
  • Социалист аж төрөх ёс ба зан суртахууны үндэс, түүнийг төгөлдөржүүлэх асуудал. -БНМАУ-д социалист аж төрөх ёс төлөвшин хөгжиж буй асуудал. YIII бүлэг. Редактор Д.Дашжамц, Д.Дашпүрэв, Д.Чулуунжав. УБ.,1982.
  • Монголын философийн түүх. I дэвтэр. I ба III бүлэг. Редактор Д.Дашжамц, Д.Дашпүрэв, Т.Содномдаргиа. УБ.,1997.
  • Монголын философийн түүх. II дэвтэр. II бүлгийн 2-р зүйл, IV бүлэг, V бүлгийн IV зүйл, VII бүлэг. Редактор Г.Лхагвасүрэн, Д.Дашжамц. УБ.,2000.
  • Монголын философийн түүх. IV дэвтэр. I бүлгийн 2-р зүйл, III бүлэг. Редактор Г.Лхагвасүрэн, Д.Дашжамц. УБ.,2001.
  • Монголын ёс зүйн сэтгэлгээний түүх. Редактор Д.Цогтсайхан. (Р.Дарьхүү, М.Золзаяа нарын хамт) УБ.,2009.
  • Монголын нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхийн асуудал. Эмхэтгэсэн А.Жамбал, М.Золзаяа, Т.Мөнхцэцэг. УБ.,2015.
  • Империализм ба феодализмыг эсэргүүцсэн ардчилсан хувьсгал социалист хувьсгалын шатанд шилжин орох тухай асуудалд. //Шинжлэх ухаан танин мэдэхүй. Сэтгүүл. УБ.,1958. №1.
  • БНМАУ дахь зөрчлийн зарим асуудал. //Төр ба эрхийн асуудал. Сэтгүүл. УБ.,1958. №3.
  • МАХН ба төрийн шинж чанарын талаар шүүмжлэл хэлэлцэхэд зориулсан хэдэн өгүүллийн тухай. //Төр ба эрхийн асуудал. Сэтгүүл. УБ.,1958. №5.
  • Антагонист ба антагонист бус зөрчлийн тухай. //Төр ба эрхийн асуудал. Сэтгүүл. УБ.,1958. №5.
  • 50 наслаж 30 жил ажиллаж байгаа багш. //Бага сургууль. Сэтгүүл. 1959. №2.
  • Мэдлэгээр их мэргэжлээр сайн байхын төлөө. //Бага сургууль. Сэтгүүл. 1959. №2.
  • Үр хүүхдийн минь бүтээл үнэхээр бахадмаар болжээ. //Дунд сургууль. Сэтгүүл. 1959. №3
  • Ардын гэгээрлийн системийг өөрчлөх асуудалд. //Намын амьдрал. УБ.,1960. №12.
  • Багш эцэг, эхийн үлгэр дууриал, нэр хүнд гэж юу вэ? //Бага сургууль. Сэтгүүл. 1960. №4.
  • Ёс төдийчлэх явдалтай тэмцэх тэмцэл бол хичээлийн чанар дээшлүүлэх чухал зам мөн. //Дунд сургууль. Сэтгүүл. 1960. №1.
  • МАХН-аас шинэ эргэлтийн жилүүдэд лам нар, сүм хийдийн талаар явуулсан бодлого. //МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг. УБ.,1961. №3.
  • БНМАУ-д болсон соёлын хувьсгал. -Октябрийн социалист их хувьсгал ба Монгол орон. (Г.Цэрэндоржийн хамт) .УБ.,1967.
  • Ази, Африкийн хоцрогдсон орнуудад марксизм-ленинизм дэлгэрэн хэрэгжиж байгаа нь. //Түүхийн судлал. (Studia Historica). УБ.,1968. Тom. VII.
  • Марксын сургаал Монголд дэлгэрэн хэрэгжсэн нь. //Ардын төр. Сэтгүүл. №3. УБ.,1968.
  • Монголын ард түмний түүхэн амжилт. //Ухуулагч. 1968. №11.
  • Багшийн уран чадвар. //Залуус. Сэтгүүл. УБ.,1968. №3.
  • БНМАУ-д марксизм-ленинизм дэлгэрэн хэрэгжсэн өвөрмөц онцлогийн зарим асуудал. -БНМАУ-ын капиталист бус хөгжлийн түүхэн туршлагын зарим асуудал. УБ.,1970.
  • Некапиталистическое развитие и проблемы религии. //Проблемы мира и социализма. Журнал. 1973. №12.
  • Ч.Дэмчигдоржийн бүтээл дэх зарим дэвшилт үзэл санаа. //Түүхийн судлал. (Studia Historica). УБ.,1970. Тom. YIII.
  • Распространение и утверждение идей марксизма-ленинизма в Монголии. //Түүхийн судлал. (Studia Historica). УБ.,1973. Тom. Х.
  • Развитие марксистской мысли на социалистическом этапе МНР. //Түүхийн судлал. (Studia Historica). УБ.,1975. Тom. Х.
  • Роль союза и сотрудничества социалистических наций для развития стран по некапиталистическому пути. -Социализм и наций. Москва.,1975.
  • Хөдөлмөрчдийн социалист эрхийн ухамсрын онол, арга зүйн зарим асуудал. //Социалист хууль ёс. Сэтгүүл. УБ.,1977. №4.
  • Начало распространения идей марксизма-ленинизма в Монголии (1917-1921). //Проблемы дальнего востока. М.,1977. №1. /21/
  • О некоторых вопросах распространения марксизма-ленинизма в странах Азии и Африки. -Методологические проблемы истории философии и общественной мысли. М.,1977.
  • Манай нийгмийн оюун санааны амьдралын дэвшил. //Улс төрийн сургууль. УБ.,1978. №11.
  • Ард түмний ёс суртахууны дэвшилт ухамсар, заншил, ёс горимоос хүүхэд залуучуудын хүмүүжилд бүтээлчээр ашиглах нь. //Социалист хууль ёс. УБ.,1980. №3.
  • Сурагчдын нийгмийн ашигтай хөдөлмөрийг зөв зохион байгуулахад анхааръя. //Бага сургууль. Сэтгүүл. 1980. №3.
  • Специфические особенности распротранения и воплоцение идей марксизма-ленинизма в Монголии. //Общественные науки в МНР. 1980. №1.
  • БНАГУ-д марксист философи сэтгэлгээний хөгжлийн асуудал. //Шинжлэх ухааны академийн мэдээ. УБ.,1981. №1.
  • Марксист-ленинист философийн түүхийн судлалын асуудал. //Шинжлэх ухааны академийн мэдээ. УБ.,1981. №4.
  • Философи, социологи, эрхийн судалгааны явц, түүний зарим үр дүн. //Философи, эрхийн судлал. УБ.,1982. Боть IV.
  • Теоретическое и эмпирическое в социологическои исследований морали. //Теоретическое и эмпирическое познание в социологии. София.,1982
  • БНАГУ-д марксист-ленинист сэтгэлгээ хөгжсөн нь. //Намын амьдрал. УБ.,1983. №4.
  • Монгол бие хүний төлөвшил. //Ухуулагч. УБ.,1984. №5.
  • Социализмын судалгааны зарим үр дүн. //Шинжлэх ухааны академийн мэдээ. (Н.Чимэгийн хамт). УБ.,1986. №2.
  • Произведение В.И.Ленина на монгольском языке. (М.Оюунбилэгийн хамт). //Монголия. 1987. №11.
  • Капиталист бус хөгжил ба үзэл суртлын тэмцлийн зарим асуудал. //Шинжлэх ухааны академийн мэдээ. УБ.,1987. №2.
  • Социалист ёс суртахууны асуудал. //Намын амьдрал. УБ.,1988. №4.
  • Ардын хувьсгалын шинж чанарын тухай зарим асуудал. //Намын амьдрал. УБ.,1988. №8.
  • Социольна-философские взгляды Чимэдийн Дэмчигдоржа. //Исследования по историй и култура Монголии. Сборник научных трудов. (М.Оюунбилэгийн хамт). Новосибирск.,1989
  • Монгол хэлт ард түмний түүх, соёлын судлалын хуралдаан. //Шинжлэх ухааны академийн мэдээ. УБ.,1989. №9.
  • Нууц товчоон дахь ёс суртахууны уламжлалын асуудал. //Сурган хүмүүжүүлэгч. УБ.,1990. №4.
  • Монголын нууц товчоон дахь ёс суртахууны хүмүүжлийн асуудал. //Сурган хүмүүжүүлэгч. УБ.,1990. №6.
  • Нийгмийн шудрага ёс, түүнийг улам төгөлдөржүүлэх асуудал. //Философи, эрхийн судлал. УБ.,1990. Боть XI.
  • Д.Сүхбаатар: түүх, судалгааны зарим асуудал. //Шинжлэх ухааны академийн мэдээ. УБ.,1993. №3.
  • Нэрт эрдэмтэн нийгэм судлаач Ж.Цэвээн. //Түүхийн хүрд. 1992. №1., 1993. №2.
  • Нэрт эрдэмтэн нийгмийн зүтгэлтэн Ж.Цэвээн. –Ж.Цэвээн. Түүвэр зохиол. I дэвтэр. Эмхтгэсэн. С.Идшинноров. УБ.,2000.
  • Ц.Дамдинсүрэнгийн гүн ухаан, нийгэм-улс төрийн сэтгэлгээний зарим асуудал. //Гүн ухаан, нийгмийн сэтгэлгээ. 2000/16. Философи, социологи, эрхийн судлал. УБ.,2000. Боть XVI.
  • VIII Богд Жавзандамбын шашин, нийгэм, төр ёсны сэтгэлгээ. //Чөлөөт сэтгэлгээ. Сэтгүүл. УБ.,2006. №3, 4 (04, 05).
  • Д.Бодоогийн цаазлагдсан ба цагаадсан тухайх хэдэн үг. – Ардын засгийн газрын анхны ерөнхий сайд. Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүд. Хэвлэлд бэлтгэсэн Ш.Цэрэндоо. УБ.,2006. 68-74 дэх тал.
  • Их сургууль, түүний багш нарын ачлалыг нь мартахгүй дурсаж явдаг. //Философи, шашин судлал. УБ.,2006. №263 (34).
  • Ч.Дэмчигдоржийн шашин, гүн ухааны үзэл. //Шинжлэх ухаан. №1. 2017. ӨМАХХ.
  • Макаренко А.С. Хүүхдийн хүмүүжилтэй холбогдсон лекцүүд. УБ.,1960
  • Поупкин Р., Стролл А. Гүн ухаан. V, VI бүлэг. Ү.Нямдорж, Ц.Пүрэв нарын хамт. ШУА-ийн ФСЭХ. УБ.,1998