Дуударам

Дуударам бол хөгжлийн урт түүхтэй хөгжмийн зэмсгийн нэг юм.

Дөрвөлжин модон хүрээн дотор жижигхэн нүх гаргаж, нүх бүрт нь жижиг зэс таваг бэхлээд өндөр ишин дээр байрлуулсан цохилуурт хөгжмийг дуударам гэнэ.

Хөгжимчин дуударамын ишнээс баруун гараар барьж, зүүн гараар нарийхан савхаар тавагнуудыг цохиж, аялгуу дуурсган тоглодог. Дуударам нь эхэндээ 30 зэс тавагтай байснаа хөгжлийнхөө явцад, тухайлбал 20-р зууны эхэн үед тавгийн тоо цөөрч 12 болжээ. Энэ нь их гоё эгшиглэнт аялгуу гардаг болсон байна. Юань гүрний үед түүнийг хэрэглэж байсан баримт байдаг ажээ.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.