Дух давхаа
Ерөнхий шинж
[засварлах | кодоор засварлах]Бие цул, дугуй, өндөр, маш жижиг хайрсаар хучигдсан. Дух маш өргөн. Нуруу хар ногоовтор, хоёр хажуу, хэвэл мөнгөлөг цагаан, нурууны болон сүүлний сэлүүр улбар өнгөтэй. Толгой болон нүд том, ам жижиг, хагас дээд. Сахалгүй. Заламгайн өргөс туузархуу хэлбэртэй. Нүд толгойн дунд байрласан. Цээж, нуруу, болон сүвийн сэлүүрүүдийн анхдагч гуурс бүдүүн, бие гүйцсэн загасных хатгуур мэт. Сүвийн сэлүүр нурууны сэлүүрээс урт.
Баг: Мөрөгтөн
Овог: Мөрөгийнхөн
Биологийн онцлог
[засварлах | кодоор засварлах]Биеийн урт 100 см, жин 16 кг хүрнэ. 4-5 насандаа үржилд орно. Хоёр голын цутгал орчим, голын харьцангуй ширүүн урсгалтай хэсгийн хайрга чулуу, элсэрхэг хурдсанд усны температур 20°С дээш болоход (голдуу 18-26°C) түрсээ шахна. Үржил 4-р сарын сүүлчээс 6-р сард хүртэл үргэлжилнэ. Атуу 490,000-540,000 ширхэг түрсийг хэсэг хэсгээр шахна. Жараахай нь жижиг хавч хэлбэртэн, хөвөгч амьтдаар хооллож байгаад дараа нь хөвөгч замгаар хооллоно. Бие гүйцсэн давх хавартаа детрит буюу органик ялзмагаар, зундаа замгаар хооллоно. Агнуурын загас.
Үржлийнхээ үед голоо өгсөнө. Үржлийнхээ дараа нуурт сүрэглэн идээшилнэ. Намар орой цутгал голуудаа өгсөн тэндээ өвөлжинө.