Дэйтон

Дэйтон (англи. Dayton) АНУ-ын Охайо мужийн хот. Монтгомери тойрогт (Montgomery County) хамаардаг бөгөөд Охайо мужийн 6 дахь том хот юм.

Дэйтон хот

Түүх[засварлах | кодоор засварлах]

1796 оны 4-р сарын 1-нд цөөн хэсэг суурьшигчид үүсгэн байгуулсан хот. АНУ-ын Эрх чөлөөний дайнд оролцогч ахмад Жонатан Дэйтоны дурсгалд зориулж хотыг нэрлэсэн байна. Боснийн дайнд төгсгөл тавьсан Дэйтоны гэрээг энэ хотод байгуулж байсан. Эль-Пасо хотод болсон олон хүний аллагын дараа 2019 оны 8-р сарын 3-нд Дэйтон хотод буудалцаан болжээ.

Дэйтон хот АНУ-ын аж үйлдвэр, сансар, инженерийн аж үйлдвэрт чухал үүрэгтэй. Дэйтонд цэргийн нисэх хүчний Райт-Петтерсон (англ. Wright-Patterson Air Force Base) бааз болон АНУ-ын Цэргийн нисэх хүчний үндэсний музей байдаг байна.

Тус хотод 1849 онд хувийн Католик Дэйтоны Их сургууль (The University of Dayton. товчоор-UD) байгуулагдсан.