Jump to content

Дэнзэнлхамын Уламбаяр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дуутан овогт Дэнзэнлхамын Уламбаяр 1961 онд Улаанбаатар хотод төрсөн. Монгол Улсын ШУА-ийн Улс төрийн шинжлэх ухааны доктор (Sc.D), ШУА-ийн олон улсын судлалын профессор, ХИС-ийн профессор, ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын Бага чуулганы гишүүн, Хүндэт дипломат, олон улсын харилцаа судлаач.

Боловсрол:

1981-1986 онд хуучнаар ЗХУ-ын Иркутскийн их сургууль, МУИС-ийн Нийгмийн ухааны факультетэд (НУФ) суралцаж төгссөн. Олон улсын харилцааны түүхч мэргэжил, түүхийн багш цол, олон улсын эдийн засагч.

1990-1994 онд БНСУ-ын Тангүк их сургуулийн Олон улсын эдийн засгийн сургуулийн мастерын сургалт,

1996-1998 онд Сөүлийн Үндэсний их сургуулийн Дипломатын сургуулийн докторантурт тус тус суралцсан.

2023 онд ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын шинжлэх ухааны докторын зэрэг (Sc.D) хамгаалуулах зөвлөл дээр "Монгол Улсын "гуравдагч хөрш"-ийн бодлого: Онолын баримтлал, орчин үеийн зангилаа асуудлын судалгаа, дүн шинжилгээ" сэдвээр улс төрийн шинжлэх ухааны докторын зэргийг амжилттай хамгаалсан.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

1988-1989 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн Ази, Африкийн орнуудын институт,

1995-1996 онд Нидерландын Олон улсын харилцаа, дипломатын академи Clingendael, Роттердамын Ерасмус их сургуулийн олон улсын эдийн засгийн сургалт дүүргэсэн.

2000 онд Энэтхэгийн ГЯЯ-ны дэргэдэх Гадаад албаны академи,

2009 онд Египетийн ГЯЯ-ны Египетийн сангийн Олон улсын бодлогозүйн төвд тус тус мэргэжил дээшлүүлсэн.

2005 онд БНСУ-ын ГЯЯ-ны Гадаад бодлого, үндэсний аюулгуй байдлын институт,

2012 онд Тайваний Зүүн Азийн институтэд судлаачаар ажилласан.

Ажил эрхэлсэн байдал:

1986-1990 онд МУИС-ийн НУФ-д эрдэм шинжилгээний ажилтан-багш,

1994-1996, 1998-2005 онд МУИС-ийн ОУХДС-ийн Олон улсын харилцааны тэнхим, Олон улсын эдийн засгийн харилцааны тэнхимд ахлах багш,

2007-2008 онд ХИС-ийн Олон улсын харилцааны тэнхимд ахлах багш,

2010-2012 онд ТЕГ-ийн Үндэсний Тагнуулын академийн Аюулгүй байдал, олон улсын харилцааны тэнхимд дэд профессор,

2012 оноос Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн (ХИС) Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, 2017 оноос ХИС-ийн Олон улсын харилцааны ахисан түвшний хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах Зөвлөлийн даргаар ажиллаж байна.

2021-2023 онд ҮАБЗ-ийн шинжээчээр ажилласан.

Монгол Улсын Олон улс судлалын докторын зэрэг (Ph.D) хамгаалуулах Зөвлөлийн дарга, ШУА-ийн Гүн ухаан, улс төр, социологи, соёл, урлаг судлалын шинжлэх ухааны докторын зэрэг (Sc.D) хамгаалуулах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцааны докторын зэрэг (Ph.D) хамгаалуулах зөвлөлийн гишүүн,

2021 оны нэгдүгээр сараас Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Нийгмийн шинжлэх ухаан, мэдээлэл, сэтгүүлзүйн мэргэжлийн комиссын гишүүн, 2018 оноос ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдмийн Зөвлөлийн гишүүнээр  ажиллаж байна.

2009-2013 онд Монгол-ЕХ-ны түншлэлийг дэмжих нийгэмлэгийн тэргүүн, 2024 оны тавдугаар сараас Монголын Олон улс судлалын "Алтан аргамж" Холбоо (ТББ) дэд ерөнхийлөгч, 2025 оны дөрөвдүгээр сараас тус Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

An Analysis on the Development Process and Promoting of Small and Medium scale Enterprises in the Republic of Korea. Seoul, Korea. 1994

Монгол, Өрнөдийн орнуудын харилцаа: Эрт, эдүгээ. УБ., 2004,

Монгол Улс, Өрнө дахин: Харилцаа, хамтын ажиллагаа. XX зууны эхнээс XXI зууны эхэн. УБ., 2007,

Монгол Улс, Алс Дорно дахин: Олон улсын харилцаа, геополитик, дипломат ажиллагаа. ХIX зууны сүүлчээс ХХ зууны тэргүүн хагаст. Тэргүүн боть. УБ., 2013

Монгол Улс, Алс Дорно дахин: Геополитик, дипломат ажиллагаа, аюулгүй байдал. ХХ зууны сүүлийн хагаст. Дэд боть. УБ., 2021

Монгол Улсын "гуравдагч хөрш"-ийн бодлого: Хоёр болон олон талт хамтын ажиллагаа. Дэд боть.УБ., 2022

Монгол Улсын "гуравдагч хөрш"-ийн бодлого: Онолын баримтлал, орчин үеийн зангилаа асуудлын судалгаа. Тэргүүн боть. УБ., 2023 нэг сэдэвт бүтээлүүд тууривсан.

Профессор Ж.Борын хамт тууривсан «Монголын дипломатын нэвтэрхий толь бичиг» А-И, Тэргүүн боть, УБ., 2013,  «Монголын дипломатын нэвтэрхий толь бичиг» К-П, Дэд боть, УБ., 2014, «Монголын дипломатын нэвтэрхий толь бичиг» С-Я, Гутгаар боть,  УБ., 2015 болон 2016 онд уг гурамсан боть бүтээлийн нэмэж сайжруулсан хоёрдахь хэвлэл© болон 2018 онд “Дэлхийн дипломатын толь бичиг” Сөүл хотод хэвлэгдэн гарсан.

ШУА-ийн түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн гаргасан Монгол Улсын түүх. (ХХ-XXI зуун). УБ., 2024 V боть бүтээлд зохиогчоор оролцсон бөгөөд тус бүтээл нь "2024 оны Шилдэг бүтээл"-ээр шалгарч Засгийн газрын "Өргөмжлөл" хүртсэн.

2014 онд «Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын гадаад, дотоод орчны судалгаа, дүн шинжилгээ», 2016 онд “Монгол Улс байнга төвийг үл сахих нь”,  2021 онд “Олон улсын харилцаан дахь зөөлөн хүчний бодлого ба Монгол Улс” хамтын бүтээлийг эрхлэн хэвлүүлж, ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргасан “ШХАБ-ын бүрэн зураглал” 2021, “Төв Азийн геополитик” 2022,   “Дижитал эдийн засаг” 2023, БХЭШХ-гээс эрхлэн гаргасан “Аюулгүй байдал ба гуравдагч хөршийн бодлого” 2023 зэрэг 50 гаруй хамтын бүтээлд зохиогчоор оролцож, 180 гаруй судалгааны өгүүлэл нийтлүүлснээс англи, герман, солонгос, хятад, турк хэл дээр, түүнчлэн Scopus, Web of Science индекстэй сэтгүүлүүдэд хэвлэгдэж, БНСУ, Нидерланд, Япон, АНУ, Тайвань, Энэтхэг, Хятадад олон улсын хуралд итгэл хэлэлцүүлж байв.

Д.Уламбаяр олон улс судлалаар  10 докторын (Ph.D) диссертаци, олон улсын харилцааны чиглэлээр 40 гаруй магистрын дипломын ажлыг удирдаж, амжилттай хамгаалуулсан байна.

Боловсролын болон Шинжлэх ухааны тэргүүн ажилтан, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хүндэт дипломат цол тэмдгээр тус тус шагнагдсан.

Д.Уламбаяр МУИС, ХИС болон бусад их сургуулиудад 30 гаруй жил багшилж буй бөгөөд Монгол Улсын гадаад бодлого, олон улсын харилцаа, аюулгүй байдал, эдийн засгийн дипломатийн асуудлаар сургалт-судалгааны ажил эрхэлдэг.