Дэргэр биелэг өвс
Appearance
Дэргэр биелэг өвс - (Англи: Poa subfastigiata), (Орос: Мятлик широкометельчатый)
Үндэслэг иштэй, шулуун босоо, 50-60 см өндөр, гөлгөр иш бүхий навч цөөнтэй олон наст үет ургамал. Том түрүүхэйтэй сагсгар залаа баг цэцэгтэй. Цэцэглэхээсээ өмнө залаа нь босоо байснаа цэцэглэх үедээ хажуу тийшээ налж дэрийдэг байна. Залаа нь 15-25 см урт. Зургаадугаар сард цэцэглэж, долоо, наймдугаар сард үр нь боловсорч гүйцнэ.
Ойт хээрт тархсан бөгөөд гол горхины эрэг, татмын намгархаг, чийглэг нуга сөөгөн ширэнгэ, чийглэг ойд ургана.[1]
Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 57]