Jump to content

Дүрслэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дүрслэл гэдэг нь газар, бодит зүйл, дүр болоод бүлгийг тод харагдуулах зорилготой дэлгэрүүлж хөгжүүлэн хүүрнэсэн хэв маяг юм.

Өнө эртнээс уран зохиолд уран сайхан дүр дүрслэл ашиглаж ирсэн байдаг. Тиймээс уран зохиолын дүрслэл нь зураглал шиг бичигчийн сэтгэгдэл болоод үзэл бодол нэвт шингэсэн байдаг. Тодорхой шаардлагын улмаас өгүүлж хэлэх санааг уран дүрслэлтэй, уянга яруу, содон сонирхолтой, далд нууцлаг болгон илэрхийлэх зорилгоор хэлний нөөц боломжийг бүрэн ашиглахыг дүрслэх хэрэглүүр гэнэ.

Сэтгүүл зүй нь 2021 оны байдлаар 200 гаруйхан жилийн түүхтэй тул эхэндээ уран зохиолоос эхтэй байв. Тиймээс ч уран зохиолын дүрслэл, зураглалыг ашиглаж ирсэн. Тэгэвч хөгжлийнхөө явцад мэдээ, сурвалжилга зэрэгт бичигчийн үзэл бодлоос ангид байх сэтгүүл зүйн зарчим үйлчлэх болсон. Иймд сурвалжилгын "Сурвалжилга гэж орон зай, цаг хугацааны явцуу хүрээнд болж буй үйл явдал, үзэгдэлд зохиогч өөрөө оролцож, гэрч болсны үндсэн дээр түүний хөгжил, хөдөлгөөн дундаа бичдэг нийтлэл найрууллын нэгэн төрөл юм" гэсэн сонгодог тодорхойлолтын дагууд ажиглалтад суурилсан үзэл бодлоос ангид дүрслэл байна.

Монгол хэлний их тайлбар тольд:

1. Дүрслэн бүтээсэн нь; 2. Хэлбэржүүлэл, галбиржуулал, хийц; 3. Урлал, бүтээлт: дүрслэл сайтай (дүр төрхийн урлал, хийц сайтай), оновчтой дүрслэл (тод томруун дүрслэн гаргасан нь), уран дүрслэл (ургуулан бодсон хийсвэр урлал), дүрслэлийн хэмжигдэхүүн (дүрслэхэд шаардлагатай хэмжээс, хэм хэмжээ), дүр дүрслэл [хоршоо] (дүр төрхийн хэлбэржүүлэл, урлал)