Jump to content

Евгений Касперский

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Евгений Касперский
Төрсөн1965 оны 10 сарын 4 (1965-10-04) (59 настай)
ЗХУ, Краснодарын хязгаар, Новороссийск
ҮндэстэнОрос
Төгссөн сургуульКриптограф, холбоо, мэдээлэл зүйн дээд сургууль
АжилКасперскийн Лабораторийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал
Юугаараа алдаршсанКасперскийн Лабораторийн үүсгэн байгуулагч
Хөрөнгө$1.2 тэрбум (2021 оны 3 сар)[1]
Эхнэр (нөхөр) •  Наталья Касперский (1986—1998)
ХүүхэдМаксим (1989)
Иван (1991)
Шагнал

Евгений Валентинович Касперский (Орос: Евгений Валентинович Касперский; 1965 оны 10 сарын 4-нд төрсөн) нь Оросын кибер аюулгүй байдлын мэргэжилтэн, 4,000 гаруй ажилтантай Касперскийн Лаборатори компанийн захирал юм. Тэрбээр компаниа 1997 онд байгуулж, хөгжүүлэлтийг удирдан ажиллахдаа засгийн газруудын санхүүжилттэй кибер дайны халдлагуудыг илрүүлэхэд хүч чармайлт гарган ажиллаж иржээ. Касперский кибер дайныг хориглох Конвенцийг батлуулахын төлөө дуу хоолойгоо өргөдөг.

Касперский Улсыг Аюулаас Хамгаалах Хорооны дээд сургуулийн технологийн тэнхимийг 1987 онд математик инженерчлэл, компьютерын технологийн чиглэлээр дүүргэсэн. 1989 онд түүний ажлын компьютер Каскад вируст өртөж, өөрөө вирус устгах програм бичсэнээр мэдээллийн технологийн аюулгүй байдлыг сонирхон судлах болсон байна. Тэрбээр 2007 онд компанийнхаа гүйцэтгэх захирал болсон.

Касперский Форбс сэтгүүлээс гаргадаг дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад анх 2015 онд орсон юм.

Касперский эхнэр, 5 хүүхэдтэй. Өмнөх эхнэр Натальягаасаа 1998 онд салсан. 2011 оны 4 сарын 21-нд түүний хүү Иван барьцаалагдсан бөгөөд барьцаалагчид 4.4 сая америк доллар нэхсэн юм. Касперский хуучин Улсыг Аюулаас Хамгаалах Хорооны найзууд болон цагдаа нартай хамтран барьцаалагчдын утасны дуудлагаар мөшгин олж баривчлан, хүүгээ суллан авсан түүхтэй. Тэр явдлаас хойш Касперский бие хамгаалагчтай явах болсон гэдэг.

  1. "Profile: Eugene Kaspersky". Forbes.com. Татаж авсан: 17 May 2017.