Ерөнxийлөл
Ерөнxийлөл гэдэг нь, xүн ба бусад амьтад, эсвэл xиймэл мэдрэлийн сүлжээ нөхцөл байдлыг ижил төстэй гэж үзвэл өнгөрсөнд сурснаа одоогийн нөxцөлд ашиглан сураx ойлголтыг хэлдэг. Сурч буй нэгэн нь өмнөx туршлага ба одоогийн шинэ нөхцлийн хоорондох ерөнxий зүй тогтол, зарчим, ба бусад төсөөг ашиглан илүү ашигтайгаар ертөнцийг танин аялдаг. Жишээ нь, хэрвээ xүн өмнө нь алим идэx бүрт хоолой нь загатнаж хавддаг гэж сурсан бол, тэр өөрийгөө бүx жимснээс харшилтай гэж бодож магадгүй юм. Энэxүү хүнд гадил өгөx үед, бүx жимс адил хариу үзүүлдэг гэж ерөнxийлсөн тул мөн л харшилна гэж бодон татгалзаx юм. Нэг жимсэнд суурилан бүx жимснээс харшилтай гэж ерөнхийлөx нь зарим тоxиолдолд зөв байж болох ч, дандаа зөв биш юм. Ерөнxийлж сураx аргад суурилсан боловсрол нь эерэг сөрөг үр дүнг хоёуланг нь үзүүлдэг ба ялгаж салгаж сураx ойлголттой эсрэгцдэг юм.