Е-Нээлттэй сургууль
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Е-НЭЭЛТТЭЙ СУРГУУЛИЙН ХӨГЖЛИЙН ТОВЧООН
[засварлах | кодоор засварлах]ШУТИС нь 2001 онд Мэдээллийн технологи болон Интернэтийн хэрэгцээг Их сургуулийн түвшинд бүрэн нэвтрүүлэх, багш оюутны сургалтын үйл ажиллагааг дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс Интернет, Мэдээллийн Төвийг байгуулж
- Төвийн эрхлэгч (сүлжээний администратор)
- Сүлжээний инженер
- Вэб програмист
- UNIMIS-ийн администратор, програмист
- Өгөгдлийн сан хариуцсан програмист
- Санхүүгийн програм хангамж хариуцсан програмист
гэсэн орон тоотой ажиллаж бүрэлдэхүүн болон ажлын ачааллын хувьд өргөжин тэлсэн.
2003-2004 онуудад гаднаас авах Интернэтийн Wireless үйлчилгээг Fiber Optics кабелийн 1gbps өндөр хурд бүхий гадаад сүлжээний холболт, мөн дотоод сүлжээний coaxial кабелийг Fiber Optics кабелийн 1gbps хурд бүхий холболтоор сольсоноор ШУТИС-ийн Төв болон салбар сургуулиудтай холбогдох Интернэтийн ашиглалт эрс дээшилж, одоог хүртэл ашиглагдаж байна.
2001-2004 онуудад Интернэт, Мэдээллийн Төв нь ШУТИС-ийн Сургалт, Санхүү, Эрдэм шинжилгээ, Е-Оффис, Тестийн систем зэрэг дэд програм хангамж бүхий UNIMIS системийг бүрэн нэвтрүүлсэн.
2006 оноос Тестийн төвийг нэгтгэснээр Мэдээллийн Технологийн Төв нэртэй болж
- Төвийн захирал
- UNIMIS- мэдээллийн сан, ”Сургалтын албаны програм хангамж“, ”Оюутны веб”, ”Багшийн веб” дэд системүүдийг хариуцсан мэргэжилтэн
- “Профессор багш”, e-Office, Магистр Докторантур, Эрдэм Шинжилгээний програм хангамж хариуцсан мэргэжилтэн
- “Статистик тайлан”, ”Санхүү”, ”Оюутны төлбөр” дэд системийн програм хангамж хариуцсан мэргэжилтэн
- ШУТИС-ийн бүх веб сайтууд, Төрийн Албаны хаагчдын мэдээлэл бүртгэлийн систем хариуцсан мэргэжилтэн
- е-Сургалтын веб сайт, системийн програм хангамж хариуцсан мэргэжилтэн
- Тестийн програм хангамж хариуцсан мэргэжилтэн
- Сүлжээний инжене (сүлжээний администратор)
- Засварын инженер гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
2007 оноос ШУТИС-ийн сургалтанд хэрэгжүүлэх е-Сургалтын хөтөлбөр батлуулж, Монголд анх удаа электрон сургалтын удирдлагын систем болох UNILMS системийг боловсруулж, бакалавр, магистрын е-Сургалтанд ашиглаж эхлүүлсэн. е-Сургалтын LMS систем нь 2008 оны БСШУЯ-ны шилдэг програм хангамжийн бүтээл шагналаар шалгарсан.
ШУТИС-ийн 2007-2010 онуудын үе шаттай е-Сургалтын хөтөлбөрийн хүрээнд :
- e-Сургалтын Вэб сайтаар сургалтанд хамрагдах онлайн анкетын бүртгэл хичээлийн жил болгон хийгдэх болсон.
- е-Сургалтын цогц програм хангамж ШУТИС-ийн салбар 13 сургууль дээр бүрэн ашиглагдаж эхэлсэн.
- Магистрийн түвшин 14 мэргэжлийн 178 цогц интерактив е-хичээл онлайн буюу CD, DVD хэлбэрээр, бакалаврийн 1560 е-хичээлийн файл онлайнаар явуулж эхэлсэн.
- Профессорын багуудын е-хичээл бэлтгэх оролцоо байнгын үйл ажиллагаанд орсон.
- е-Сургалтанд оролцох багшийн тоо эрс нэмэгдсэн.
- Жил болгон е-Хичээл боловсруулж байгаа багш нарт зориулсан сургалтуудыг тогтмол зохион байгуулах болсон.
- Мөн БСШУЯ-тай хамтарсан Монголын Их, дээд сургуулиудын мэдээллийн технологийн багш нарын сургалтыг 2008-2009 онуудад 5 удаа зохион байгуулсан
- зэрэг цогц ажлууд тогтмол хийгдэх болсон.
2009 онд ШУТИС-ийн оюутнуудад зориулсан Утасгүй Интернэтийн орчин бий болгосон. Мэдээллийн Технологийн Төв нь ШУТИГазрын Технологийн төслийн хөрөнгө оруулалтаар “Мултьмедиа Студи”-ийг байгуулсанаар профессор багш нарын е-Хичээлүүдийг тогтмол бэлтгэх боломж бүрдсэн.
2009 онд Улаанбаатар хотоос ШУТИС-д элсэгчид Онлайнаар бүртгэх хийх системийг боловсруулж, бүртгэлийн ажиллагааг Монгол улс даяар анх удаа амжилттай зохион байгуулсан.
2009 онд ШУТИС-ийн 50 жилийн ойн хүрээнд “Боловсрол дах е-Сургалт” сэдэвт олон улсын хурлыг амжилттай зохион байгуулсан.
2010 онд БСШУЯ-ны сайдын 2007 оны 183 тоот тушаалыг үндэслэсэн Ректорын 28 тоот тушаалын дагуу Мэдээллийн Технологийн Төв, ICT заах арга зүйн төвийг нэгтгэж ШУТИС-ийн зайн сургалтын үйл ажиллагааг удирдан явуулах Е-Нээлттэй Сургуулийг байгуулж
- Захирал
- Дэд захирал
- Сургалт заах арга зүйн баг
- Мэдээллийн технологи, програм хангамжийн баг
- Интернэт, техник хангамжийн баг гэсэн бүтэцтэй
- Тестийн танхим
- U-CLASS алсын зайн сургалтын танхим
- Онлайн видео хурлын танхим
- Мултимедиа Студи бүхий тоног төхөөрөмж, танхимуудтай 2010 оны 1 сараас үйл ажиллагаа явуулж эхлэсэн.
Е-Нээлттэй сургуулийн одоогийн хамтын үйл ажиллагааны хамрах хүрээ
- СБЗГ, салбар сургуулиудын сургалтын алба (Cургалтын албаны бүртгэлийн систем, (диплом))
- ШУТИГазар, Эрдэм шинжилгээ, төслийн удирдлагын програм хангамж, салбар сургуулиудын эрдэмтэн нарийн бичгийн дарга нар
- МДА, салбар сургуулиудын эрдэмтэн нарийн бичгийн дарга нар (магистр, докторантурын бүртгэлийн систем, (диплом))
- СЭДГ, салбар сургуулиудын нягтлан бодогч нар (Санхүүгийн тайлан тооцооны систем, (баланс))
- РАА, салбар сургуулиудын захирлын туслах нар (Төрийн албан хаагчдын бүртгэлийн систем, (Тайлангийн өгөгдлийн санг Төрийн Албаны Зөвлөл)
- Салбар сургуулиудын UNIMIS болон UNILMS е-Сургалтын үйл ажиллагаа
- Мэдээллийн технологид суурьласан бүхий л сургалт, семинар, хурлын үйл ажиллагаа
- Е-Нээлттэй сургуулийн одоогийн гүйцэтгэж байгаа ажлын үндсэн үүрэг
Интернэт ба дотоод сүлжээний найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээ
- UNIMIS-ийн цогц програм хангамж
- Веб програм хангамж,
- UNILMS е-Сургалтын цогц програм хангамж
- е-Хичээлтэй холбоотой ШУТИС-ийн салбар сургуулиудтай хамтарсан үйл ажиллагаа
- Зайн болон е-Сургалтын үйл ажиллагаа
- Компьютер болон бусад техник хангамжийн оношлогоо, засвар үйлчилгээ
- Хэрэглээний програм хангамжийн оношлогоо засвар, дахин суулгалт, тохируулга
- ШУТИС-ын хэмжээнд ашиглагдаж байгаа сүлжээний төхөөрөмж, програм хангамж бүхий сервер компьютерүүдийн цогц үйлчилгээг хариуцан ажиллуулж байна.