Jump to content

Жак Уэтерфорд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жак Уэтерфорд, 2022 оны 11-р сар.

Жак Уэтерфорд (англи-Jack Weatherford, 1946 онд АНУ-ын Өмнөд Каролина мужийн Колумбиад төрсөн) АНУ-ын Миннесота мужийн Макалейстрийн Коллежийн антропологийн профессор, Чингис хаан судлаач эрдэмтэн. "Чингис хаан" одон 2022 онд хүртсэн.

Тэрээр 1946 онд Анна Грүмс /Anna Ruth Grooms/, Альфред Уэтерфорд /Alfred Gregg Weatherford/ нарын 7 хүүхдийн ууган хүү болж төржээ. Түүний эцэг Дэлхийн хоёрдугаар дайн, Солонгосын дайн болон Вьетнамын дайнд оролцож явжээ.

Өмнөд Каролинагийн их сургуулийг 1967 онд улс төрийн шинжлэх ухааны мэргэжлээр төгссөн бөгөөд социологи, антропологийн чиглэлээр 1972 онд мастер, 1977 онд Сан Диего хотын Калифорниагийн их сургуульд антропологийн профессорын цол, Тэрээр Дюкийн их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны докторын дараах сургалтыг төгссөн байна.

-Нэрт эрдэмтэн Жак Уэтерфорд нь 10 настайгаасаа эхэлж Монголын түүхийг судалж эхэлсэн байдаг. 20 гаруй настай байхдаа Монголын зохиолчдын эвлэл рүү захидал бичиж, Монгол Улсад ирж үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч нийгмийн хоёр системийн зөрчлөөс болж, Монголд ирж чадаагүй гэдэг.  Ингээд Монголын тухай түүхэн судалгааны номоо биччихээд Монголд ирж, үргэлжлүүлэн гүнзгийрүүлэн судалж 7-8 жил энд амьдарсан гэдэг.  

Чингис хаан судлалын хүрээнд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг 2004 онд гаргасан нь энэ чиглэлийн хамгийн өндөр борлуулалттай бүтээлүүдийн нэг болжээ.  Тус бүтээлд Чингис хаан бол ухаангүй, харгис хүн гэсэн ойлголтыг эсэргүүцэж, илүү алсын хараатай дүр зургаар гаргасан байдаг. Монголын эзэнт гүрэн зөвхөн цус урсгаж, эмх замбараагүй байдал үүсгэж байсан гэхээс илүүтэй дундад зууны үеийн дэг журмыг үгүй хийж, чөлөөт худалдаа, үзэл санааны шилжилт, шашны хүлцэнгүй байдлын эрин үеийг авчирсан гэж Уэтерфорд үзжээ. Түүний номууд өдгөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа уншигчдад Монголын эзэнт гүрнийг таниулах гүүр болж байна.

1. “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” (Genghis Khan and the Making of the Modern World),

2. “Монголын иx хатдын нууц товчоо” (The Secret History of the Mongol Queens),

3. “Эрхэм дээд үнэний эрэлд-Чингис хаан” (Genghis Khan and the Quest for God).

  • 1997 The History of Money. New York: Crown Publishers.
  • 1994 Savages and Civilization: Who Will Survive? New York: Crown Publishers.
  • 1991 Native Roots: How the Indians Enriched America. New York: Crown Publishers.
  • 1988 Indian Givers: How the Indians of the Americas Transformed the World
  • 1987 Narcoticos en Bolivia y los Estados Unidos. La Paz, Bolivia: Los Amigos del Libro.
  • 1986 Porn Row. New York: Arbor House.
  • 1981 Tribes on the Hill. New York: Rawson-Wade (Scribners).