Жамбалын Ганбаатар
Жамбалын Ганбаатар (1973 онд Улаанбаатар хотод төрсөн )- Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1973 онд Жамбалын 5 хүүхдийн дундах нь болж төрсөн. 2 ах, 2 эмэгтэй дүүтэй.
1991 онд Налайх хотын 10 жилийн дунд сургууль төгссөн.
1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.
2000 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд сурч хуульч мэргэжлээр төгссөн.
1996-2015 онд “Сээкл” ХХК-ийн захирал (“Circle”), “Оргил” худалдааны төвийн ерөнхий захирал, зөвлөх.
2004-2012 онд Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлд зөвлөх.
2008-2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч.
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн.
2016-2019 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга.
2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга.
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн.
2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга.
2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд.
1999 онд Батсүхийн Хишигжаргалтай гэрлэсэн. 4 хүүхэдтэй.