Жанчивын Намсрай

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Монгол улсын гавьяат багш Жанчивын Намсрай

Монгол Улсын Гавьяат багш Жанчив овогтой Намсрай Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд 1891 онд төрсөн. Гэрийн сургалтаар бичиг үсэг, дөрвөн аргын тоо сурч, 1923 онд сумын захиргааны бичээчээр хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. 1923-1924 онд Нийслэл Хүрээнд Оюутны /багшийн/ сургуульд сурч төгсөөд Шүүх яамны дэргэд байгуулагдсан бага сургуульд багшаар 1926 он хүртэл ажиллаад Алтай Урианхайн чуулган даргын яамны дэргэд сургууль байгуулахаар баруун хязгаарт томилогдон очиж хэрэг зорилгоо гүйцэлдүүлэн багшилжээ. Энэ мэтээр Хэнтий аймгийн Биндэр хан уулын хошууны сургуулийн дарга сургагч, Улаанбаатар хотын Гэгээрлийн хэлтсийн дарга, Төв аймгийн төвийн сургуульд захирал, МУИС-ийн аж ахуй эрхэлсэн орлогч захирал, Зуунмод хотын сургуульд орлогч захирал зэрэг ажлыг 38 жил хийсэн байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.