Jump to content

Жао Лэжи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жао Лэжи (2023)

Жао Лэжи (1957 оны 3-р сарын 8-нд БНХАУ-ын Цинхай буюу Хөхнуур мужийн Синин хотод төрсөн) — БНХАУ-ын улс төрийн болон Хятадын Коммунист Намын (товч. ХКН) зүтгэлтэн. 2012 оноос Хятадын Коммунист намын Төв Хорооны Товчооны гишүүн, 2017 оноос Хятадын Коммунист намын Төв Хорооны Товчооны Байнгын хорооны гишүүн. 2023 оны 3-р сарын 10-наас БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга.

Хятадын хан үндэстэн тэрээр 1977-80 онд Бээжингийн их сургуульд философийн чиглэлээр суралцаж төгссөн. 2002-2005 онд ХКН-ын Төв Хорооны дэргэдэх Намын Сургуулийн аспирантурт улс төр судлаач мэргэжлээр суралцаж төгссөн байна.

1999—2003 онд Цинхай мужийн дарга. 2003-2007 онд мөн мужийн Намын хорооны дарга. 2012 оноос ХКН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны гишүүн, 2017 оноос ХКН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн.

2017—2022 онд ХКН-ын Сахилга батын Төв комиссын дарга, 2012—2017 онд ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ХКН-ын Төв хорооны Зохион байгуулалтын хэлтсийн эрхлэгч.

2023 оны 3-р сарын 10-нд БХАТИХ-ын 14 дэх удаагийн сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны даргаар сонгогдсон.

Түүнийг Ши Жиньпин даргын гэр бүлийг олон жилийн турш мэддэг байсан бөгөөд түүний итгэлт хүн, хамгийн дотны холбоотон гэж үздэг.