Jump to content

Жас

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жас гэдэг нь сүм хийдийн аж ахуйн газар юм.

Жас нь орон хүрээний дуган сүм, эд агуурс, мал хөрөнгийг хариуцна. Өөрөөр хэлбэл, хурал номын зардал, хэрэглэгдэхүүнийг нийлүүлдэг аж ахуйн алба юм.

Жасын албыг жасын нярав, даамал нар эрхлэн явуулна. Жасын албанд зам (тогооч) бас хамаарагдана. Жас нь олон мал сүрэгтэй байсан бөгөөд түүнийг жасын сүрэгчнээр маллуулна. Жасын сүргийг жилд нэг тоолж, сүрэгчинд тусгай хөлс шан хүртээнэ. Алдаж осолдсон бол төлүүлнэ. Жасын сүрэг өглөгийн эздээс өргөсөн олны өмч болно. Хуучин цагт зарим жас ихэд баяжин, мөнгө хүүлж байжээ. Жасын эд хөрөнгийг дураар сүйтгэж үл болно. Чингэвэл хатуу цээрлүүлэн шийтгэнэ.

Монголчууд Манжийн эрхшээлийн үед урьдын адил нүүдлийн мал аж ахуйгаа эрхлэж, таван хошуу малаа өсгөн, жилийн дөрвөн улирлын турш өвс, ус, бэлчээрийн соргогийг даган нүүдэллэж байв. Мал аж ахуйгаас гадна газар тариалан, ан агнуур эрхэлж байв. Дурьдан буй үед монголчууд хичнээн тооны малтай байсан нь тодорхойгүй. Харин мал сүргийн нэлээд хувь нь томоохон хутагт, хувилгаад болон сүм хийд, жасын мэдэлд байсан юм.

1930-аад онд сүм хийд лам нарыг үй олноор нь хоморголон устгах үед олон хүрээний жасын хөрөнгө хураагдаж, хамтрал коммуны хөрөнгө болж үрэгдсэн байна.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.