Жейш аль-Ислам

Жейш аль-Ислам" - (Исламын Арми)- 2013 оны 9 дүгээр сард байгуулагдсан Сирийн Засгийн газрын сөрөг хүчин болох 50 зэвсэгт бүлэглэлүүдийн нэгдэл. Саудын Араб улс дэмжиж санхүүжүүлдэг байсан. Террорист "Жейш аль-Ислам" бүлэглэлийн дайчид Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг дэмжиж байгаатай холбогдуулан Орост дайн зарласан гэж Америкийн “The New York Times” сонинд мэдээлж байсан. Тус сонины мэдээлснээр тус бүлэглэл Оросын Агаарын цэргийн хүчин Сири улсад терроризмын эсрэг ажиллагаа явуулахаас өмнө ийм мэдэгдэл хийсэн байна.

Жейш аль-Ислам нь 2012 онд байгуулагдсан. Эвсэлд “Лиуа аль-Тавхид”, “Ахрамаш-Шам”, “Ансараш-Шам”, “Лиуа аль-Хак” болон “Сукураш-Шам” бүлэглэлүүд багтдаг. Алеппо мужид Засгийн газрын хүчнийхэн амжилт олсонтой холбоотой Сирийн исламистууд ийнхүү нэгдэхэд хүргэсэн юм. Бүлгийн ахлагч нь Шейх Захран Аллуш юм. Жейшал-Исламд 30 гаруй бригад багтдаг бөгөөд Сирид 2016 оны үед 25 мянга орчим хүн тэдний далбаан дор тулалдаж байна. Бүлэг нь зөвхөн буу, гранат харвагч төдийгүй хуягт техникээр зэвсэглэсэн байдаг. Тус бүлэглэлийнхэн шашин нэгтнүүдээ устгаж байна гээд "Исламын Улс" байгууллагын эсрэг байдаг байна. 2016 оны 12 дугаар сард тус бүлэглэл ОХУ-ын санаачилсан энхийг тогтоох хэлэлцээрт орж нэгдсэн.