Жигжидийн Батжаргал
Жигжидийн Батжаргал (1967 онд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн-)- Монгол Улсын Төрийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]1986 онд Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар дунд сургууль төгссөн.
1990 онд МУИС, банкны эдийн засагчаар төгссөн.
1996 онд Удирдлагын академи, төрийн удирдлагын менежер
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]1990-1991 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хаан банканд эдийн засагч,
1991-1992 онд Баян-Өнжүүл сумын АДХГЗ-нд орлогч дарга,
1992-1994 онд Баян-Өнжүүл сумын Засаг даргын орлогч,
1994-1996 онд Баян-Өнжүүл сумын ЗДТГ-т байгаль орчны хяналтын байцаагч,
1996-2000 онд Баян-Өнжүүл сумын ИТХ-ын дарга,
2002-2012 онд Төв аймгийн ИТХ-ын дарга,
2012-2016 онд Аймгийн МАН-ын хорооны дэд дарга,
2016-2020 онд Төв аймгийн Засаг дарга,
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2025 оноос Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга