Jump to content

Жигжидийн Болдбаатар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Боржигин овогт Жигжидийн Болдбаатар (1949 онд Булган аймгийн Бугат суманд төрсөн)- 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн академич, 2007 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, 2022 онд Ардын багш цол хүртсэн.

Бага нас Булган аймгийн Бугат сум буюу Алтаадын гол, Ханжаргалант хайрхны өвөрт Цэдэнгийн Жигжидийн хүү болон төржээ.

1967 онд Булган аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1967-1971 онд МУИС-ийн түүхийн салбарыг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн.

1971-1991 онд МУИС-д Монголын түүх, МАХН-ын түүх, шинжлэх ухааны коммунизмын онол зэрэг хичээл заадаг байсан.

1979 онд Москва хотноо “Социалист байгуулалт МАХН-ын удирдах роль” сэдвээр дэд эрдэмтэн, 1991 онд Улаанбаатар хотноо “Олон түмэнтэй холбоогоо бэхжүүлэх талаар МАХН-аас явуулсан үйл ажиллагаа, туршлага, сургамж” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2004 онд Монгол улсын ШУА-ын жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.

1991-1994 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, дэд дарга,

1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь Намын бүлгийн дарга,

1996-1997 онд ШУА-ын Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1997-2011 онд МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, түүхийн судалгааны хүрээлэнгийн захирал,

1998-2016 онд МАН-ын даргын зөвлөх, ШУТИС, Шихихутуг, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн зөвлөх профессор, Түүх, философи, цэрэг, олон улсын харилцааны чиглэлээр Шинжлэх ухааны докторын болон боловсролын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Монголын түүхчдийн холбооны ерөнхийлөгч, Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогджээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр 12 жил гаруй ажилласан

2012 онд “Монгол түмний сод хүмүүс” 12 боть цуврал номоо эхлүүлсэн.