Jump to content

Жинь Юйжан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жин Южан (хятадаар: 金毓嶂, 1942 оны тавдугаар сарын 3-нд төрсөн) нь Хятадын төрийн албан хаагч, улс төрч, манж үндэстэн юм. 1912 онд мөхсөн Чин гүрний эрх баригч Айсин-Гиоро удмын одоогийн тэргүүнд тооцогддог юм. Тэр 1942 оны 5 сарын 3 нд Бээжин хотод Чин гүрний сүүлчийн хаан Пү-игийн отгон дүү Пүрэнь буюу Жинь Ёужигийн том хүү болж төрсөн.

1968 онд Хятадын Геологийн Их сургуулийг төгсөж, 1968-1985 онд Хөхнуур мужийн геологи-эрдэс баялагийн товчоонд ажиллаж байгаад 1985 онд Бээжин хотын Чунвэнь дүүргийн Байгаль орчныг хамгаалах газрын ажилд шилжин томилогдсон.

1999 оноос хойш Бээжин хотын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Байнгын хорооны гишүүн, Чунвэнь дүүргийн Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга, Бээжин хотын Үндэстний асуудал эрхэлсэн хорооны дэд дарга зэрэг албан тушаалд томилогдон ажилласан.

Тэрээр 1974 онд хятад үндэстэн Лю Юминьтэй гэрлэж, 1976 онд нэг охинтой болсон.