Jump to content

Жодгор

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жодгор бол алсын аян замд хүн хоноглох, ан ав хийхдээ түр зуур хэрэглэдэг авсаархан, хөнгөн, бага зайтай асар майхан хэлбэртэй оромж юм.

Эрт дээр үед мөргөлчин, бадарчингууд хөдөө хээр хонож өнжихдөө ихэвчлэн жодгор барьдаг байжээ.

Түүнийг бөс даавуугаар хийнэ. Ижил хэмжээтэй дөрвөн хэсэг дөрвөлжин даавууг зах захаар нь нийлүүлэн оёж, жодгорын туурга болгоно. Гурвалжлан хошуулдаж эсгэсэн 4 хошуу даавууг нийлүүлж оёод орой болгож, түүнийхээ доод захыг туурганы хэсгийн дээд захтай барьж оёдог. Ийнхүү гурвалжин оройн голд дороос нь баганадан жодгороо босгоод дээврийн дөрвөн өнцгөөс уяагаар татаж гадаслан хялбархан барьдаг.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.