Жозеф Ньепс
Жозеф Нисефор Ньепс (франц. Joseph Nicéphore Niépce; 1765 оны 3-р срн 7-нд төрсөн—1833 оны 7-р сарын 5-нд нас барсан) — францын зохион бүтээгч, гелиограф зохион бүтээсэн гэдгээрээ алдартай бөгөөд гэрэл зураг зохион бүтээсэн анхдагчдын нэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Жозеф Нисефор Ньепс Францын Бургунди нутгийн Саон голын эрэг дээрх Шалон хотод язгууртны гэр бүлд төрсөн байна. Түүний эцэг XV Луи хааны зөвлөх байсан бол эх Клод Баро нь алдарт хуульч Антуан Баро-гийн охин байжээ. Шалон хотод тэдний гэр бүл том эдлэнтэй байсан ажээ. Жозеф хүү 1780-1788 онуудад Шалон хот дараа нь Труа болон Анжер хотын коллежуудад уран илтгэгчийн чиглэлээр суралцсан байна.
Тэрээр Анжер дахь уран илтгэгчийн коллежид суралцаж байхдаа IX зууны Константинополийн хамба гэгээнтэн Нисефорыг хүндэтгэн түүний нэрийг авчээ. Коллежид тэрээр шинжлэх ухаан, туршилтын аргыг судалж, хурдан амжилтанд хүрч, коллежийн профессор болсон байна.
1792 онд тэрээр шашинд зүтгэх санаа бодлоо өөрчилж, Наполеоны удирдлаган дор Францын армид штабын офицероор алба хааж, Итали болон Сардини дахь цэргийн ажиллагаанд олон жил ажилласан боловч эрүүл мэндийн байдал нь түүнийг цэргийн албааа орхихоос өөр аргагүйд хүргэсэн байна. Улмаар Агнес Ромеротой гэрлэж, хувьсгалын дараах Ницца хотын захирагчаар 6 жил ажилласан байна. 1795 онд тэрээр төрсөн нутаг руугаа эх дээрээ буцаж ирээд ах Клодын хамт шинжлэх ухааны судалгаа хийхээр Ницца хотын захирагчийн албаа өгчээ. 1801 онд ах дүү хоёр Шалон дахь гэр бүлийн эдлэнд буцаж ирээд шинжлэх ухааны судалгаагаа үргэлжлүүлж, эх, эгч, дүү Бернар нартайгаа хамтран ажиллажээ. Энд тэд манжин тариалж, элсэн чихэр үйлдвэрлэдэг бие даасан чинээлэг ноёдын гэр бүлийн үл хөдлөх хөрөнгийг удирдаж байв. Анхны бүтээл бол Пиреолофор хэмээх дотоод шаталтат хөдөлгүүр байжээ.
1816 онд Ньепс гэрэл зургийн зураг авахаар ажиллаж эхэлсэн. Анх өдрийн гэрэлд хар өнгөтэй болдог мөнгөн давс хэрэглэдэг байсан. Ньепс сөрөг авч чадсан боловч мөнгөний давсыг камераас гаргахад зураг бүхэлдээ хар өнгөтэй болж байжээ. Дараа нь тэээр нимгэн битум давхаргаар бүрсэн зэс эсвэл шохойн чулуун хавтанг ашиглахыг оролдсон байна.
Жозеф Ньепс анх удаа 1822 оны орчимд бичигдсэн дүрсийг авав - "Тавьсан ширээ" гэх энэ зураг үлдээгүй байна.
Түүний хамгийн эртний гэрэл зураг бол 1826 оны "Ле Грас руу цонхоор харагдах дүрс" гэрэл зураг бөгөөд энэ нь 8 цаг орчим үргэлжилсэн гэрэл зураг юм.
Жозеф Ньепс 1833 онд нас баржээ.
Сүүлд нь Жозефын хүү Исидор Ньепс эцэг болон авга ахынхаа ажлыг үргэлжлүүлж, Луи Дагерын хамтрагч болжээ.