Жон Гришам

Жон Гришам

Бага Жон Рэй Гришам (Англи: John Ray Grisham, Jr., 1955-2-8-нд төрсөн) нь хуульч мэргэжилтэй, шүүх хуулийн сэдвийн романуудаараа алдаршсан, АНУ-ын зохиолч юм.

Жон Гришам 1981 онд Миссисипийн Их Сургуулийн хуулийн ангийг төгсөж, 10 орчим жил хуульчаар ажилласан, 1984-1990 онуудад Миссисипи мужийн парламентад сонгогдож ажилласан. Тэрээр анхны роман "Алах Цаг"-аа 1984 онд эхэлж бичээд, 1989 оны 6 сард хэвлүүлжээ. 2008 оны байдлаар түүний 20 гаруй ном дэлхийн олон хэлээр нийт 250 сая хувь хэвлэгджээ. Жоны анхны "бэст сэллэр" буюу амжилттай ном "Фирм" 1991 онд хэвлэгдэж, 7 сая хувиар борлогджээ. Жоны 8 ном нь Холливүүдийн амжилттай кино болж бүтээгджээ: Танхим (The Chamber), Үйлчлүүлэгч (The Client), Будагтай байшин (A Painted House), (The Pelican Brief), Кристмасыг алгассан нь (Skipping Christmas), Борооны хүн (The Rainmaker), Зугтсан шүүгч (The Runaway Jury), Алах цаг (A Time to Kill).

Түүний номнууд дэлхийн 29 хэл рүү орчуулагджээ.

Номнууд[засварлах | кодоор засварлах]

  • Алах цаг (A Time to Kill) (1989)
  • Фирм (The Firm) (1991)
  • (The Pelican Brief) (1992)
  • Үйлчилүүлэгч(The Client) (1993)
  • Танхим (The Chamber) (1994)
  • Борооны хүн (The Rainmaker) (1995)
  • Зугтсан шүүгч (The Runaway Jury) (1996)
  • Түншлэгч (The Partner) (1997)
  • Гудамжны хуульч (The Street Lawyer) (1998)
  • Мэдэгдэл (The Testament) (1999)
  • Ахан дүүс (The Brethren) (2000)
  • Будагтай байшин (A Painted House) (2001)
  • Кристмасыг алгассан нь (Skipping Christmas) (2001)
  • (The Summons) (2002)
  • Бялууны хаан (The King of Torts) (2003)
  • (Bleachers) (2003)
  • (The Last Juror) (2004)
  • Брокер (The Broker) (2005)
  • (Playing for Pizza) (2007)
  • Давж заалдсан нь (The Appeal) (2008)
  • (The Associate) (2009)
  • Буруугаа хүлээсэн нь (The Confession) (2010)
  • Заргачид (The Litigators) (2011)
  • (Calico Joe) (2012)
  • (The Racketeer) (2012)
  • (Sycamore Row) (2013)