Jump to content

Жон Делтон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жон Делтон, 1835 он.

Жон Делтон (англи. John Dalton; 1766 оны 9-р сарын 6-нд төрсөн —1844 оны 7-р сарын 27-нд нас барсан) — Английн физикч болон химич, цаг уур буюу байгаль судлаач, химийн атомизмыг бүтээгч хүн.

1794 онд тэрээр анх удаа судалгаа хийж, өөрөө зовж шаналж байсан харааны согогийг тодорхойлсон - өнгөт харалган, хожим нь түүний хүндэтгэлд "Дельтонизм" (Daltonism) гэж нэрлэдэг болсон. Хэсэгчилсэн даралтын хууль (Делтоны хууль) (1801), халаах үед хийн жигд тэлэлтийн хууль (1802), хийн шингэн дэх уусах чадварын хуулийг (Хенри-Делтоны хууль) нээсэн. Олон тооны харьцааны хуулийг (1803) тогтоож, этилен, бутиленийн жишээн дээр полимержих үзэгдлийг нээж, "атомын жин" гэсэн ойлголтыг нэвтрүүлж, хэд хэдэн элементийн атомын жинг (масс) анхлан тооцоолж, эмхэтгэсэн. Тэдгээрийн харьцангуй атомын массын эхний хүснэгт, улмаар материйн бүтцийн эртний атомын онолын тоон үндэс суурийг тавьсан эрдэмтэн.