Жорж Лазенби
Жорж Роберт Лазенби (англи. Geórge Lázenby, 1939 оны 9-р сарын 5-нд Австралийн Голберн хотод төрсөн) — Австралийн жүжигчин. Жеймс Бондын тухай киноны 6 дахь цуврал болох «Хатан хааны нууц албанд» (англи. On Her Majesty's Secret Service) киноны гол дүрд тоглосон гэдгээрээ алдартай.
Австралийн армид алба хаасны дараа тэрээр амьдралаа залгуулахын тулд машин зарж эхэлсэн боловч Жоржийн мөрөөдөл нь Лондонд эрэгтэй загвар өмсөгч болох байсан тул 1964 онд Англид очсон (тэр жил Ян Флеминг нас барсан).
Тэрээр ямар ч туршлагагүйгээр загвар өмсөгчийн бизнесийн оргилд шууд гарч ирэв. 1968 онд Жеймс Бондын дүрд Шон Коннери тоглохоос татгалзсанаар шинэ жүжигчний эрэл эхэлжээ. Лазенби телевизийн сурталчилгаанд амжилттай тоглосон нь түүнд "Хатан хааны нууц албанд" (1969) кинонд Жеймс Бондын дүрд тоглоход тус болсон ажээ.
Лазенби бол Жон Ричардсон, Энтони Рожерс, Роберт Кэмпбелл, Ханс Врис нарын хамт Бондын дүрд тоглох сонгон шалгаруулалтад өрсөлдсөн хүмүүсийн нэг байсан. Гэвч Лазенби тулааны чадвараараа бусдаас илүү байсанаар тэр сонгон шалгаруултад тэнцсэн байна.
Лазенби Жеймс Бондын дүрийг мэргэжлийн түвшинд, урам зоригтойгоор бүтээсэн ч зураг авалтын үеэр зөрчилдөөн их гарч байжээ. Тэрээр найруулагч Питер П.Хант болон Бондын найз охины дүр болох од Диана Риг нартай хурцадмал харилцаатай байсан. Дараагийн кинонд Шон Коннериг гол дүрд нь эргүүлэн оруулсан түүхтэй.