Жорж Маршалл

генерал Жорж Катлетт Маршалл

Жорж Катлетт Маршалл (англи. George Catlett Marshall, Jr.; 1880 оны 12-р сарын 31-нд АНУ-ын Пенсильвани мужийн Юнионтаун хотод төрсөн- 1959 оны 10-р сарын 16-нд АНУ-ын Вашингтон хотод нас барсан) - Америкийн төрийн зүтгэлтэн, АНУ-ын армийн удирдагч генерал, Маршаллын төлөвлөгөөг боловсруулан санаачлагч, Нобелийн энх тайвны шагналтан (1953). Тэрээр АНУ-ын армийн Жанжин штабын дарга (1939-1945), АНУ-ын Ерөнхийлөгчийн БНХАУ дахь тусгай Элч (1945-1947), АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга (1947-1949), Батлан ​​хамгаалахын сайд (1950-1951) зэрэг албан тушаалуудыг хашиж байжээ.