Жорчидай
Appearance
Чингис хааны дөрвөн хошууч жанжины нэг. Жорчидай нь урууд цэргийн толгойлогч жанжин юм.
Тэрээр “Арван гурван хүрээ”-ний байлдааны дараах Жамухын харгис хэрцгийг жигшиж түүнээс салан Тэмүжинтэй нийлсэн бөгөөд уруудуудаа удирдан тулалдаанд хошуучлан ордог байсан.
Жорчидай нь Хуйлдартай хамт 1203 оны “Муу өндрийн тулалдаан”-нд Хэрэйдийн эсрэг “ Андын өмнө бид хатгалдая, үлдэж хоцорсон үр хөвгүүдийг асрамжилахыг анд мэдтүгэй” хэмээн хэлж дайран орсон байдаг.