Jump to content

Жүгнээгийн Амарсанаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жүгнээгийн Амарсанаа (1953 онд Улаанбаатар хотод төрсөн) -Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн жинхэнэ гишүүн, академич, профессор бөгөөд хууль зүйн ухааны болон шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Гавьяат хуульч. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга, Хууль зүйн сайдын алба хашсан.

Түүний эцэг Хүгнээ ойрад дотроо дөрвөд гаралтай Увс аймгийн Давст сумынх. Харин эх нь Увсын Улаангомынх. Эцэг нь цэргээс халагдаад нутагтаа латин хэлний багш болсон. Эцэг эхээс арвуулаа. Гурван ах, гурван эгч, гурван дүүтэй. Тэднийх 1952 онд Улаанбаатарт нүүж иржээ.

1961 онд 17 дугаар сургуульд 1-р ангид элсэн орж 1971 онд төгссөн.

1975 онд МУИС-ийн хуулийн анги төгсөөд л сургуульдаа багшилж, тэнхмийн орлогч эрхлэгч, орлогч декан болсон.

1981-1991 онд Шүүх яамны хэлтэс, газрын дарга,

1986-1988 онд ЗХУ-ын Москва хотод аспирантурт сурч төгссөн.

1990-1992 онд Хууль зүйн сайд.

1994-1996 онд МУИС-ийн Эрх зүйн тэнхмимийн эрхлэгч.

2003- 2012 онд Үндсэн хуулийн Цэцийг дарга хийсэн.


Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний төв, ШУА-ийн Философи социологи, эрх зүйн хүрээлэнг тэргүүлж, Дэлхийн банкны зөвлөх, Ази, Номхон далайн орнуудын Хүний эрхийн үндэсний байгууллагуудын шинжээчээр уригдаж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр сонгогдож ажиллаж байсан.

Тэрээр нэг сэдэвт 20 бүтээл, 130 гаруй номыг дангаар болон бусадтай хамтран туурвисан байна.