Жүжицү

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Жүжицү (япон. 柔術, жүүжүцү) нь дундад зууны Японы тулалдах урлагийн нэр юм. Энэ үгийг утгачлан орчуулвал "Зөөлөн арга" гэсэн үг бөгөөд самурайн мэргэшсэн дайчдын заавал эзэмших ёстой тулалдааны арга байжээ. Жүжицүгийн тулалдааны аргаас өдгөө олимпын хөтөлбөрт багтдаг жүдо буюу "зөөлөн зам", мөн Бразилын жүжицү гэсэн нэртэй тулааны урлаг салбарлан хөгжжээ.