Загдсүрэнгийн Дугар
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Загдсүрэнгийн Дугар (1908 онд Сэцэн хан аймагт одоогийн Дорнод аймгийн нутаг Бэрх гэдэг газар төрж, 1957 онд осолд орж нас барсан) - БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах Яамны сайдаар 1950-1954 онд ажиллаж байсан хүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1924 онд Ардын журамт цэрэгт татагдан, Тамсагийн хороонд байлдагч, бага дарга, 1927 оноос Улаанбаатар хотод Европ-Төвөд эмнэлгийн госпитальд санитар, түгээгч, сурагч, 1930 оноос Хувьсгалт улаан цэргийн госпитальд бага эмч хийж байсан.
1936 онд ЗХУ-ын Ленинградын Цэргийн хүн эмнэлгийн академийг “Их эмч” мэргэжлээр сурч төгссөн. Анхны их эмчийн нэг бөгөөд анхны рентген оношилгооны эмч. Ардын армийн 5-р морьт дивизийн эмнэлгийн албаны дарга, 1944 онд Цэргийн төв госпиталийн халдвартын тасгийн дарга, 1945 оны Чөлөөлөх дайнд хүн эмнэлгийн газрын даргаар оролцсоныг дайны төгсгөлийн илтгэлд “Цэргийн хүн эмнэлгийн үйл ажиллагаа энэ байлдааны үед онц гарамгай үүрэг гүйцэтгэв” гэж тэмдэглэсэн байна.
З. Дугар нь 1950-1954 онд Эрүүлийг хамгаалах яамны сайдаар ажиллаж байсан.
1957 онд автын ослоор нас барсан.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.