Зан үйлийн эдийн засаг
Appearance
Сүүлийн 10-15 жилийн туршид эдийн засгийн шинжлэх ухаанд хамгийн их халуун яриа өрнөж буй салбар бол зан үйлийн эдийн засаг (Behavioral economics) хэвээр байна. Зан үйлийн эдийн засаг нь эдийн засгийн онол болон сэтгэл судлал хоёрын зааг дээр үүссэн салбар ухаан юм. Зан үйлийн эдийн засаг нь хувь хүн болон байгууллагын эдийн засгийн шийдвэрт нөлөөлөх сэтгэл зүйн, нийгмийн, танин мэдэхүйн болон сэтгэл хөдлөлийн хүчин зүйлсийн нөлөөг судлаж эдгээр нь зах зээлийн үнэ, үр өгөөж, нөөцийн хувиарлалтад ямар үр дагавартай болохыг тогтоодог байна.