Зидовудин
Харагдац
Зидовудин нь тимидиний аналог юм. Фосфоржих явцад нь зөвхөн эзэн эсийн киназа оролцож, үүссэн трифосфат ДНХ-ийн утаслагт тимидиний оронд нэгдэж, эргээх транскриптазагийн үйлдлийг зогсооно. Иймээс зидовудин буюу азидотимидинийг ХДХВ-ын халдварын үед хэрэглэж байна.
Түүнчлэн дидеоксицитидины аналог залцитидин, дидеоксинозины аналог диданозиныг ХДХВ-ын халдвартай хүмүүст хэрэглэж байна. Эдгээр эмийн бэлдмэлүүд зидовудины адилаар ретровирусын эргээх транскриптаза ферментийн идэвхийг дарангуйлна.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.