Зороастризм
Зороастризм нь зөнч zoroaster-н сургаалууд дээр үндэслэгдсэн нэг төрлийн пилософи болон шашин бөгөөд дээр үед дэлхийн том шашин байжээ. Энэ нь магадгүй 6зууны тэртээ Ih Irand дэлгэрсэн гэж үздэг. Zoroastrianism шашинд Ahura mazda нь бүх талаараа цэвэр ариун бөгөөд түүнээс ямар ч муу ид шидийн санаа гарч ирдэггүй. Мөн зороастрианизм шашинд сайн ба муугийн талууд ялгаатай эх үүсвэрүүдтэй байдаг ба муу тал Mazda нь бүтээсэн бүтээлийг үгүй болгох гэж тэмцдэг бол сайн тал нь үүнийг цэвэрлэх гэж оролдож байдаг. Mazda нь дэлхийд байнгын байхгүй болохоор түүний бүтээлийг Yazat- уудын эзэн Amesha Spentas төлөөлдөг байна. Мөн чадварлаг хүмүүсээр дамжуулан бурханы үйл хэргээ бүтээдэг
Зороастрианизмыг эртний Ираны Профет Зороастер гэдэг хүн анх үүсгэн байгуулсан. Тэрээр хэдий үед амьдарч байсан нь тодорхойгүй маргаантай ч МЭӨ 1700-МЭӨ 1500оны үед амьдарч байсан байх гэх таамаглал байдаг. МЭӨ 1500-1200 оны үед археологийн олдмол болон Хинду Риг веда санскрит хэлний ялгааг гаргаж байх үе юм. Гэвч Зороастерийг хэдий үед хаана амьдарч байсныг мэдэх үндэслэл байхгүй.
Зороастер нь зүүн хойд Иран эсвэл Баруун өмнөд Афганистанд төрсөн байх. Тэрээр хүрэл зэвсгийн үе болох амьтныг өргөлд барих болон мансууруулах бодисыг зан үйлд хэрэглэж байсан олон бурхан шашинг шүтдэг соёлын үед төрсөн. Энэ шашин нь Энэтхэгийн Хиндизмийн эрт үеийнхтэй багахан төстэй. Зороастер нэр нь Грекийн Заратустра /zarathustral/ нэрнээс гаралтай. Персид Заратусти /zarathusti/, Гүжаратид /Индо-Ари хэлээр ярьдаг хүмүүс/ Заратошт /zaratosht/гэж хэлдэг байна. Зороастерийн төрөх үе болон түүний бага насны амьдрал баримт болон үлдсэн байдаг. Зороастерийн олонд танигдсан зүйл бол түүний зохиосон байж болох Гатас/Gathas/ буюу Авестагийн гол зүйл мөргөлийн дуу юм. Спитама /Spitama/ бүлэгт төрсөн тэрээр мөргөлч байсан юм. Тэрээр 3хүү 3охин эхнэрийн хамт амьдардаг байсан.Зороастер Ираны хүрэл үеийн шашин шүтлэгээс олон бурхадаас, энгийн иргэдийг захирч байсан Карвис /Karvis/, Крапанс/Karapans/ (гүнж, мөргөлч) дарангуйллын нийгмээс татгалзсан юм.Мөн тэрээр амьтдыг өргөлд өргөх зан үйлээс татгалзаж хүний тархинд нөлөөлөхүйц hallucinogenic Haoma гэгч ургамлыг хэрэглэхийг татгалзах болсон байна. The vision of Zoroaster (Зороастерийн үзэл) Зороастер 30 настайдаа Даити голд очиж Haoma зан үйлд зориулсан ус авахад, түүнд Vohu Manah-сайхан төсөөлөл түүнд харагдсан байна. Түүний дараа сэрэхдээ сайхан төсөөлөл /Vohu Manah/ нь түүнийг өөр 6 үхэшгүй мөнхийн мөн чанарлуу /Amesha spentas/ хөтөлсөн байна. Энэ үзэл нь түүний ертөнцийг харах үзлийг үндсээр нь өөрчилж бусдад түгээн дэлгэрүүлэхийг оролдох болсон байна. Зороастер нэг л бурхан байдаг тэр бурхныг чухал гэж шүтэх болсон. Түүнчлэн зарим нэгэн хуучин шашин шүтлэгийг шүтэх Deaves хүмүүс дайн дажин тэмцлийг эрхэмлэдэг байсан. Зороастер үүнийг муу үйл, бурхны дайсан Mainyu /муу үйлийн сүнс гэж үзэж байсан.
Зороастерийн санаа нь тийм хурдан алга болоогүй юм. Түүнд ганц л өөрчлөлт бий болсон тэр бол түүний авгa Maidhyoimanha юм. Орон нутгийн шашны төлөөлөгчид түүний санааг дэмжээгүй. Зороастер төлөөлөгчдийн зан үйлийг эрс эсэргүүцэж байсан учир төлөөлөгчид өөрийн үзлээр өөрийн зан үйлийг зөв гэж үзэн татагдан орохоос зайлсхийж байв. Ихэнхи энгийн ард иргэд Зороастерийн Deaves шүтлэгийн талаархи үзлийг буруушаадаг байв. Тэрээр өөрийн үзэл бодлыг түгээх газар нутгийг олсон байв. Bactria дахь Vishtaspa хааны улс юм.Хаан болон түүний хатан Хүтоса /Hutosа/ Зороастерийг газар нутагт нь байх шашны тэргүүлэгчидтэй зөрөлдөж байгааг мэдээд түүний үзэл бодлыг газар нутагтаа нэвтрүүлэхээр болсон байна. Ashaemenian-ийн үед Зороастрианизм нь Баруун Иранд тархсан байна. Ashaemenid-ийн эзэнт гүрэн бий болоход Зороастеризм бат бэх оршин тогтносон шашны урсгал байв.
Хуучин Zoroastrianism нь МЭӨ 5-р зууны үед нэвтэрсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг хэдий ч Herodetus-ын “Түүх” /MЭӨ 440 онд эмхэтгэсэн/ номонд бичсэнээр үхэгсдийн байрлалыг оруулан Zoroastrian-ы шинж тэмдгийг Агуу Ираны нийгмийн тодорхойлолт болгон оруулсан байдаг.
‘Түүх’ ном нь ялангуяа Магигийн үүргийн талаар тусгаснаараа Achaemenid-ий зуун /МЭӨ 948-330/ ы эрт үеийн талаарх мэдээллийн хамгийн чухал түүхэн эх сурвалж юм. Herodotus-ын үзсэнээр Маги бол Медианчуудын 6дахь аймаг байсан. /Агуу Cyrus-ын удирдлаган дор Персийн эзэнт гүрэн нэгдэх хүртэл бүх Иранчуудыг “Mede” буюу “Mada” гэдгээр тэр үеийн хүмүүс мэддэг байсан. Эдгээр нь Mesopotmian ий нөлөөн дор Zoroastrianism-ийн салбар дахь өнөөгийн Zurvanism урсгал бөгөөд Медианий эзэн хаадын шүүх засаглалд нилээд нөлөө үзүүлсэн байдаг.МЭӨ 550 онд Медиан болон Персийн эзэнт гүрнүүд нэгдсэнтэй холбоотой Агуу Cyrus, сүүлд түүний хүү Cambyses 2 эрх мэдлээ алдсантай холбоотой санал зөрөлдөөнийг зогсоохоор оролдсон. МЭӨ 522 онд Магичууд хаан ширээг булаахаар бослого гаргасан. Хаан ширээг авсан этгээд Cyrus-ын бага хүү Smerdis мэт авирлаж эрх мэдлийг удалгүй булаан авсан. Cambyses-ийн харгис хаанчлал, түүний урт хугацаанд Египитэд байгаагүй байдал, ард түмнийг татвараас 3 жил хөнгөлсөн нь Перс, Медечүүд, бусад бүх үндэстнүүд хууль бус хааныг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн.
Ираны Бихустан Бичээс Бихистун бичээс-ийн дагуу Пседу-Смердис, Дариус 1-ийг хаанчлалыг нь унагахаас өмнө, 7 сар захирсан бөгөөд энэ нь манай тооллын 521 эрин байсан.”Маги” хавчигдаж байсан ч оршсоор байв. Энхний Пседу-Смердис болох Гаумата-гийн үхлийн дараахь гарсан 2дахь Пседу-Смердис болох Вахуздата төрийн эргэлт хийхийг оролдсон нь эхлээд амжилттай болж дараа нь унажээ. Сайрус 2 Зороастрайн шашинтан байсан эсэх нь маргаантай байдаг. Тэр энэхүү шашинг хаанчлалт улсын хүмүүст шүтэхийг албадаагүй бөгөөд хожим нь Сайрус Бабилон гүрнийг манай тооллын 539 эринд эзэгнэхдээ Еврэйчүүдийг чөлөөлж Иудей руугаа буцхыг нь зөвшөөрсөн байна. Бихистун бичжээсийн дагуу Дариус 1 нь Ахура мазда-г шүтдэг байжээ. Түүний Зоростэр шашины шүтэн бишрэгч эсэхийг нь дүгнэхэд бэрх.
Дариус 1 болон Ачаменид-н хаадууд Ахура мазда-д шүтдэг хэмээн бичээс дээр гардаг боловч өөр төрлийн шашинг хамтран оршихийг зөвшөөрсөн байдаг. Зоростэр шашин нь Ачаменидийн үед эрчтэй болж ирсэн. Хожмын Ачаменидийн үед Ираны Зоростэр шашинтай хавсарагдсан /нийлсэн/.
Манай тооллогын 330 эриний дараа Персийг захирч байсан Селесид болон Партиансдын Зоростэр шашинг шүтэж байсан эсэх нь гардаггүй. Зоростер-н түүхийн дагуу Александрийн цэргүүд Пэрсэполисийг эзлэж байхдаа хааны номын санг устгаснаар олон бичээсүүд алдагдсан гэжээ. Манай тооллогын 60 эринд гарсан Библиотека Хисторика нь энэхүү онолыг баталсан байна. Олон эрдэмтэд дээрхи алдагдсан онолыг няцаасан, ихэнхи хүмүүс энэхүү номын сангийн түүхийг зохиомол хэмээн үздэг.