Зулын Цагаанхичиг

Багш
БНМАУ-ын Гавьяат багш З.Цагаанхичиг

БНМАУ-ын гавьяат багш З.Цагаанхичиг

Зулаагийн Цагаанхичиг 1914 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. 1927 онд 13 настайдаа Чандмань уулын аймгийн бага сургуульд суралцан 1929 онд төгсжээ. Тэрээр багш нарыг бэлтгэх түр сургуульд орж суралцан 15 настайгаасаа эхлэн ардын үр хүүхэд, өсвөр үеийнхнийг сурган хүмүүжүүлэх нэр хүндтэй, хариуцлагатай албыг 45 жилийн турш хашихдаа багш, эрхлэгч, захирал, гэгээрлийн хэлтсийн даргаар ажиллаж байлаа. З.Цагаанхичиг нь Ховд аймгаас 1961 онд БНМАУ-ын гавьяат багш цолоор шагнагдсан анхны багш юм