Jump to content

Зундуйн Пүрэв

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Зундуйн ПҮРЭВ-с чиглүүлэгдэв)

Зундуйн Пүрэв (* 1923 онд Ховд аймгийн Дарви суманд) нь Монгол Улсын гавьяат жүжигчин. 1956 онд УТТ-т жүжигчин болсноос хойш тасралтгүй 50 шахам жил тус театрын тайзнаа жүжигчлэсэн уран бүтээлч юм. Тэрээр 1987 онд БНМАУ-ын Гавьяат Жүжигчин цол хүртсэн.

Театрын тайзнаа тоглосон жүжгүүд

[засварлах | кодоор засварлах]

“Урагшлах замд”-ын Бадрах, “Скапены дамшиглал”-ын Геронт, “Босгон дээр”-ийн Дамдинсүрэн, “Арвайхээрийн талд”-ын Осор, “Аянгын жимээр”-ийн Сэм, “Шаарлагдсан хүмүүс”-ийн Лука, “Хар санаа хайр сэтгэл”-ийн Бурм, “Далан худалч”-ийн Галдан ноён, “Төрсөн өдрийн баяр”-ын Эдуард, “Эзэд”-ийн Балтав, “Ээдрээ”-гийн Данзанваанжил, “Анхны тулаан”-ы тээрмйин эзэн, “Арын албаныхан”-ы Чойжав, “Цэрэн хаачив”-ийн Хөх ноён, “Эдип хаан”-ы Терес, “Эхийн сэтгэл”-ийн замчин, “Нандин эрдэнэ”-ийн Дамчаа, “Дөшин жирмийнхэн”-ий Самдан, “”Маш нууц”-ын Равсал, “Ууган хүү”-гийн Сарафанов, “Отелло”-гийн Барабанцио, “Цэргийн бэлбэсэн гэргий”-н Алексей, “Их авхай”-н Ловон, “Мартагдсан аялгуу”-ны Яринпил, “Талын баатар”-ын Бадам, “Шинэ зам”-ын Дандарт тус тус тоглосон байна.