Зураасан код

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
GS1-13 стандартын зураасан код

Зураасан код эсвэл Баркод (англ. Barcode bar - тулгуур) нь оптоэлектроникээр унших боломжтой бичгийг нэрлэх ба энэ нь төрөл бүрийн өргөнтэй, паралель зураас болон хоосон зайнаас бүрддэг.

Ерөнхий[засварлах | edit source]

Зураасан код нь дэлхий нийтээр худалдаа, үйлчилгээнд ашигладаг глобал стандарт буюу нэг стандарт бүхий олон улсын систем юм. Иймээс Бизнесийн глобал хэл буюу The Global language of Business гэж үздэг.

GS1 систем, зураасан код нь мэдээллийн технологи дээр суурилсан тоон болон дүрс, тэмдэгтүүдээр илэрхийлэгдэх ба дэлхийн аль ч улс оронд харилцан хүлээн зөвшөөрөгддөг систем учраас GS1 гэх ба "Global standart one" гэх үгийн товчлол юм.

GS1 систем, зураасан кодыг өнөөдөр дэлхийн 160 гаруй оронд 30-иад салбарын 2 сая гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаандаа ашигладаг ба одоогоор 115 улс орон Бельгийн Бруссель хотноо байрлах GS1 олон улсын байгууллагын албан ёсны гишүүнчлэлтэйгээр See one vision, Speak with one voice, Act as one organization уриатайгаар нэг удирдлага дор нэгдэн үйл ажиллагаагаа явуулдаг. Харин Монгол улс 101 дэх гишүүн нь юм.

Баркодны /зураасан кодны/ үүсэл хөгжил[засварлах | edit source]

Филадельфи дахь Дрекселийн хүрээлэнгийн төгсөх ангийн оюутан Норман Жозеф Вүүдланд орон нутгийн жижиглэн худалдааны дэлгүүрүүдэд арилжаа хийхэд төвөгтэй байсан үйл явцыг хэрхэн хурдасгах талаар бодож байв. 1948 онд тэрээр Миами дахь өвөө, эмээгийндээ зочилж, далайн эрэгт суун хурууны үзүүрээрээ элс самнаж байтал нэгэн бодол түүнд зурсхийн орж ирсэн нь Морзе кодоор мэдээлэл дамжуулахдаа цэг, зураас ашигласантай адил бараа бүтээгдэхүүний мэдээллийг кодлохын тулд өргөн, нарийн зураасуудыг ашиглаж болно хэмээн боджээ. Түүний зохион бүтээсэн дартсны бухын нүд мэт хэлбэртэй тахин судлууд нь бүтээгдэхүүний болон үнийн мэдээллийг хангалттай агуулж чадахаар байв.

Энэ санаа нь хэрэгжих боломжтой байсан боловч тухайн үед тийм технологийг зохион бүтээх нь цаг хугацаа, зардал мөнгө их шаардаж байв. Улмаар дэвшилтэт технологи, компьютер, лазер зохион бүтээгдсэнээр энэ санаа илүү бодитойгоор хэрэгжих боломжтой болсон төдийгүй зураасан кодны систем дахин судлагдаж, жил ирэх тусам бие даан хөгжиж, боловсронгуй болсоор байжээ. 1970-аад оны эхээр IBM-ийн (International Business Machines Corporation) инженер Жорж Лорер, Вүүдландын бухын нүдэн загвараас илүү тэгш өнцөгт хэлбэрийн загвар нь илүү нягтралтай, мэдээллийг маш түргэн хугацаанд компьютерт дамжуулж чадахыг олж мэджээ.

Эцэст нь Америкийн нэгдсэн улсын бүх бүтээгдэхүүн нэг стандарт бүхий кодтой болж UPC (Universal Product Code) стандартыг батлав. Ингээд хамгийн анх 1974 оны 6-р сард АНУ-н Охио мужын Трой хотын “€œMarsh€™s”€ супермаркетад Шарон Бучанан хэмээх 31 настай шалгагч ажилтан Вриглигийн жимсний бохь (Wrigleys juicy fruit)-ийг сканнердаж 0.67$-ийн үнийг автоматаар бүртгэж байжээ. Ийнхүү бохь ч зарагдаж, зураасан код бий болжээ.

Баркодны /зураасан кодны/ ач холбогдол[засварлах | edit source]

Зураасан код нь Нэг хэмжээст буюу one dimensional (1D) - GS1-8, GS1-13, GS1-14, GS1-128 болон Хоёр хэмжээст буюу Two dimensional (2D), цэгэн код (QR, Datamatrix) гэсэн 2 үндсэн төрөлтэй.

Бизнесийн глобал хэл болсон зураасан код нь аливаа нэгэн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа өөрөөр хэлбэл нийлүүлэлтийн хэлхээний бүхий л түвшинд цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэж худалдааг хөнгөвчлөх гол хэрэгсэл болохын сацуу, хүнээс хамааралтай аливаа алдаа дутагдал, эрсдлийг бууруулах гол үндсэн ач холбогдолтой. Үүнээс гадна бараа материалын нөөц, эргэлтийг хянаж, бүртгэлийг автоматжуулах замаар үйлдвэрлэл болоод бизнес процессын зардлыг бууруулах, агуулах, тээвэр логистикийн олон хүндрэлтэй асуудлуудыг хялбараар шийдэх боломжийг олох гэх мэт олон талын ач холбогдолтой.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Зураасан код – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary: Зураасан код – Энэ үгийг тайлбар толиос харна уу