Jump to content

Зураг төсөл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Зураг төслийн үндэс Францын эрдэмтэн Гаспар Монжийн (1746-1818) бүтээлүүдэд тусгалаа олсон нь техникийн зураг зүйн шинжлэх ухааны эхлэл болжээ. Проекц дүрслэл байгуулах анхны оролдлого манай эриний өмнөх үеэс эхэлсэн бөгөөд XIV-XVII зууны эцэс гэхэд проекц дүрслэл байгуулах төгс аргууд хэдийн бий болжээ. Эдгээр аргуудыг Францын эрдэмтэн Гаспар Монж анх нэгтгэн дүгнэснээр дүрслэх геометрийн шинжлэх ухаан үүссэн түүхтэй.