Jump to content

Зурвасын өргөн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Зурвасын өргөн (Англи: Bandwidth) — харилцаа холбооны дохионы багтаамжийг хэмжих хэмжүүр.

  • Тоон дохионы хувьд зурвасын өргөн нь бит/секунд (bps)-р хэмжигддэг ба мэдээлэл дамжуулах хурд буюу хүчин чадлыг илтгэнэ. Жишээлбэл, 56 килобит/секунд (Кbps)-ийн зурвасын өргөнтэй модем хамгийн ихдээ ойролцоогоор нэг секундэд 56,000 бит хэмжээтэй тоон өгөгдөл дамжуулах чадвартай
  • Аналог дохионы хувьд энэ нь герцээр (нэгж секунд дэх циклийн тоо) хэмжигддэг ба хамгийн өндөр ба нам давтамжийн ялгаварыг илэрхийлдэг. Жишээ нь хүний дуу хоолой нь аналог дуу авианы долгион үүсгэдэг бөгөөд хүнээс гарч болох хамгийн өндөр ба нам дуу авианы давтамжийн хоорондох зурвасын өргөн нь дунджаар 3 килогерц байдаг ажээ.
Disambiguation
Disambiguation
Энэ хуудас нь олон салаа утгатай үгсийг ялгах зориулалттай.
Энэ хуудсанд холбогдсон хуудас байвал тохирох бичлэг рүү нь холбоосыг нь солино уу.