Зургаан өнцөгт
Харагдац
Зургаан өнцөгт (hexagon) буюу зургаалжин гэдэг нь 6 тал, оройноос тогтох олон өнцөгтийн ерөнхий нэр юм.
Зөв зургаан өнцөгт
[засварлах | кодоор засварлах]Зөв зургаан өнцөгт гэдэг нь бүх талын урт нь ижил, бүх дотоод өнцөг нь ижил 120゚ хэмжээтэй зургаан өнцөгт юм. Зөв зургаан өнцөгтийн талын уртыг гэвэл периметр нь , багтаасан тойргийн нь диаметр , багтсан тойргийн нь диаметр бөгөөд талбай нь доорх томъёогоор бодогдоно:
Зөв зургаан өнцөгтүүдийг тодорхой дүрмээр байрлуулан, хавтгайг бүрхэх боломжтой. Ийм бүтэц зөгийн үүр буюу сархинаг зэрэгт ажиглагддаг. Мөн барилга байгууламжид зөв зургаан өнцөгтөөс тогтох хавтгай торыг бэхжүүлэгчийн үүргээр ашигладаг.
Мөн 6 ширхэг зөв гурвалжинг эвлүүлэн, зөв зургаан өнцөгтийг үүсгэж болно.
Зургаан өнцөгттэй холбоотой зүйлс
[засварлах | кодоор засварлах]- Харандааны хөндлөн огтлол нь зөв зургаан өнцөгт хэлбэртэй байх нь олон.
- Зөгийн үүрний тасалгаа болгон нь зөв зургаан өнцөгт хэлбэртэй.