Зэвсэгт хүчингүй улс орнууд
Зэвсэгт хүчингүй улс орнууд гэж хил хязгаараа хамгаалах өөрийн Зэвсэгт хүчингүй (хуурай замын, усан цэргийн, агаарын гэх мэт ) улс орныг хэлнэ.
Энэ жагсаалтад зэвсэгт хүчингүй тусгаар тогтносон улсууд багтсан байна. Гэхдээ ихэнхдээ тэдний бие даасан байдал нь "худлаа" байдаг. Үүний зэрэгцээ, ихэвчлэн ийм улс орнуудад Зэвсэгт хүчний чиг үүргийг тодорхой хэмжээнд гүйцэтгэдэг цагдаа эсвэл бусад хагас цэрэгжүүлсэн байгууллагуудтай байдаг.
Тэдгээр улс өөр улстай батлан хамгаалах талаар тохиролцсон гэрээ, хэлэлцээртэй байдаг. Жишээлбэл, Ватиканыг Ромын Папын Гэгээн Гвардийн хөлсний Швейцарийн явган цэргийн анги хамгаалдаг бөгөөд Науру улс Австралитай ижил төстэй гэрээ байгуулсан байдаг.
Исланд, Монакод сонгодог утгаараа Зэвсэгт хүчингүй, гэхдээ тусгай хагас цэрэгжүүлсэн бүтэцтэй байдаг ажээ.
- Андорра
- Вануату
- Ватикан, швейцар явган цэргийн ангитай.
- Гаити — 1994 онд АНУ эзлэгдсэний дараа Зэвсэгт хүчнийг татан буулгасан.
- Гренад — 1983 оны АНУ-ын эзлэн түрэмгийлэлийн дараа Зэвсэгт хүчинг татан буулгасан.
- Исланд - Эргийн хамгаалалтын алба.
- Кирибати.
- Коста-Рика -1948 онд Зэвсэгт хүчнийг Иргний гварди болгосон.
- Лихтенштейн
- Маршаллын Арлууд
- Маврикий
- Макронезийн Холбооны муж улс
- Монако
- Науру
- Палау
- Панама -1989 онд АНУ-ын эзлэн түрэмгийлэлийн дараа Зэвсэгт хүчинг татан буулгасан.
- Самоа
- Сан-Марино
- Сент-Винсент ба Гренадин
- Сент-Люсия
- Соломоны Арлууд
- Тувалу
- Япон — 1945 оны 9-р сард албан ёсоор үг дуугүй бууж өгсөний дараа Зэвсэгт хүчнийг татан буулгасан. Японы Үндсэн хуулийн 9-р зүйлд Япон улс ирээдүйд хэзээ ч хуурай замын, усан цэргийн, агаарын цэргийн Зэвсэгт хүчинтэй байхгүй гэж заажээ. Гэхдээ 1950—1954 онд Японы батлан хамгаалах хүчин бий болсон (де-факто буюу бодит байдал дээр Зэвсэгт хүчин гэсэн үг).