Jump to content

Зэлмэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Зэлмэн Овог: Монгол бичгээр ( ᠵᠡᠯᠮᠡ ), Өвөр Монголд Хятад бичгээр 吉拉莫

Чингисийн жанжин Зэлмийн нэртэй Зэлмэ урианхай овог Монголд байгаа нь урианхайчуудын түүх гарлыг тов тодорхой илэрхийлж буй хэрэг юм. Одоо Зэлмийн үр хойчис болох Зэлмэн овгийн хүмүүс нь ӨМӨЗО-ны Улаанцав аймгийн Цахар Баруун гарын өмнөд хошуу, Цахар Баруун гарын хойд хошуу, Цахар Баруун гарын дунд хошуунд амьдардаг. Мөн Манж, Хятад хэл дээр сийлсэн хэдэн зуун жилийн хөшөө бүхий онгон цогцолбор нь Цахар Баруун гарын өмнөд хошуунд байрладаг. Мөн Монгол Улс, Өвөр монголын Монголжин хошуу, Харчин хошуу, Хянган аймгийн Түлээмод сумын Улаанхад гацаа, Өвөр монголын Улаанхад хотын Харчин хошуу, Ляонин мужийн Фушиний Монгол үндэстний өөртөө засах хошуу буюу Монголжин хошуу зэрэг газруудад Зэлмийн удамт Урианхай овогтнууд амьдардаг юм.