Jump to content

Зээлийн синдикат

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нэг зээлдэгчид зориулж санхүүжилт олгохын тулд хэд хэдэн зээлдүүлэгчид нь бүлэг болон эрсдэлийг хуваан үүрэх замаар зээл олгодог санхүүжилтийн нэгэн хэлбэр юм. Зээлдэгч нь корпораци, томоохон төсөл эсвэл бүрэн эрхт засгийн газар байж болно.

Аливаа төсөл хөтөлбөр нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа үед энэхүү зээлийн арга нь хамгийн тохиромжтой аргуудын нэг юм. Энэ төрлийн зээлийн хүүг тогтмол эсвэл хэлбэлзэж байдаг Лондонгийн банк хоорондын санал болгож буй  жишиг хүү (London Interbank Offered rate=LIBOR) дээр үндэслэнэ. LIBOR бол дэлхийн томоохон банкууд бие биенээсээ зээлдэг зээлийн хүүгийн дундаж үзүүлэлт юм.

2017 оны 11-р сард YES банк Тайванийн банкуудаас 250 сая ам. Түүнчлэн Японы банкуудаас 150 сая ам.доллар, 2018 онд найман банкнаас 300 сая ам.долларын синдикат зээлийн нөхцлийг бүрдүүлсэн. Эдгээр банкууд нь Bayerische Landesbank, Commerzbank, CTBC Bank, First Abu Dhabi Bank PJSC, Korea Development Bank, State State of India, United Overseas Bank and Westpac Banking Corporation юм. YES банк энэ синдикатад гурван жилийн хугацаатай зээлийн нөхцлийг хангаж өгсөн. Төслийн тэргүүлэгч зохион байгуулагчид болон ажиллагсад зээлийн сангийн андеррайтераар ажилладаг.

Синдикатын төрөл

[засварлах | кодоор засварлах]
  • Андеррайтерын гэрээ /Underswritten deals/: шинэ үнэт цаас гаргаж буй корпораци ба ашиг олох, эргүүлэн борлуулахаар тохиролцсон андеррайтерын бүлэг хооронд байгуулсан гэрээ юм.
  • Клубын наймаа /Club deals/: Энэ төрлийн синдикат нь ихэвчлэн бага хэмжээтэй, ихэвчлэн 25-150 сая долларын хооронд байдаг. Гол шинж чанар нь клубын гэрээт консорциумын тэргүүлэгч агент болон бусад гишүүд бүгд зээлийн хэрэгслээс олсон шимтгэлийн тэнцүү хэсгийг хуваалцдаг явдал юм.
  • Хамгийн сайн үр дүнгийн синдикат /best effort deals/: Бүх үнэт цаасыг зарж борлуулах шаардлагагүй. Ерөнхийдөө андеррайтер (хөрөнгө оруулалтын банк эсвэл синдикат) ба үнэт цаас гаргагч (компани) хамгийн бага борлуулалтын хэмжээнд хүрэх ёстой тохиролцоонд хүрнэ. Энэ босгыг биелүүлсний дараа андеррайтер нь зарагдаагүй үнэт цаасны төлөө хариуцлага хүлээхгүй болно. Жишээ нь, 5сая ам.долларын 3сая ам.долларыг хөрөнгө оруулагчдад зараад, үлдсэн борлуулагдаагүй 2 сая ам доллрын төлөө хариуцлага хүлээхгүй болно.

Синдикат зээлийн давуу тал

[засварлах | кодоор засварлах]

Зээлдэгчдэд зориулсан

  • Зээлийн нийт өртөг бага байна.
  • Олон эх үүсвэрээс санхүүжүүлэх.
  • Банкны шинэ харилцаа.
  • Баримтжуулалтын хялбар байдал.
  • Уян хатан нөхцөл, нөхцөл.

Зээлдүүлэгчдэд зориулсан

  • Олон талт хэрэглэгчийн бааз.
  • Компаниудын дунд эрсдлийн хуваарилах.
  • Эрсдэл ба өгөөжийг оновчтой болгох.
  • Хэрэглэгчийн шинэ баазтай болох.