Зүрхний массаж
Appearance
Бие махбодын амьдралын чухал үйл ажиллагаа алдагдаж эмнэлзүйн үхэлд хүрсэн байдлаас гаргах буюу амьдруулах иж бүрэн яаралтай арга хэмжээг уушиг-зүрхний массаж буюу сэргээн амьдруулалт гэнэ.
Өргөн утгаараа: Цусны эргэлтийн системийг сэргээхийн тулд хэрэглэгдэх янз бүрийн арга, техникийн сорилт
Нарийн утгаараа: Зүрх, уушигны ажиллагаа зогссон гэмтэл авсан болон өвчтэй хүнд хийх цагаан мөгөөрсөн хоолойн замыг олох, амьсгал үлээх аргаар хийгдэх хиймэл амьсгал ба цээжний ясан дээр дарах массажийг хамтад нь хийх яаралтай анхны тусламжийн аргын нэг. Өөрөөр анхдагч зүрх-уушигны сэргээх арга гэдэг Ухаан алдсан хүн, амьсгалгүй, зүрхний үйл ажиллагаа зогссон хүнд хийнэ. Хийх үйлдийн дараалал:
- Dangerous ( Аюулыг шалгах): Ухаангүй хүн аюулгүй газар байгаа эсэхийг шалгах(автомашины зам, цахилгааны утас байгаа эсэх г.м) Аюултай газраас холдуулах.
- Response (Шалгах): Ухаангүй хүнийг сэгсрэх, мөрөн дээр нь цохих, дуудаж үзэх. Хариу үйлдэл үзүүлвэл (эсвэл амьсгалж байвал) хажуугийн тогтвортой байрлалд оруулна. Хэрвэа амсгалахгүй, хариу үйлдэлгүй байгаа үед CPR хийнэ.
- Send for help ( тусламж дуудах): 103-т дуудлага өгөх. Аль болох эргэн тойронд байгаа хүмүүсийг түргэн дууд гэж хэлэх. Хүн байхгүй тохиолдолд утасныхаа спикерийг асаан арга хэмжээг авж байх хоорондоо дуудлага өгөх.
- Airway( Амьсгалын замыг чөлөөл): эрүүг нь өргөж амыг нь ангайлган улаан хоолойд юм тээглэсэн эсэхийн шалгаж гараараа авах.
- Breathing (амьсгалуул): Эрүүг нь өргөсөн чигт нь хамрыг нь чимхэн амыг нь үмхэн хүчтэй үлээх. 2 удаа хүчтэй үлээнэ.
- CPR (зүрхний массаж хийх): Өвчүүний голд, хоёр хөхний голд алганы уг хэсгийн ясаараа тулан нөгөө гараараа салаавчлан түгжиж тохойгоо нугалалгүй 90 градус эгц дээрээс нь 30 удаа дарах. (Минутанд 100 байхаар тооцож тэнцэх хурдаар массажийг хийнэ. Даралтаар цээж рүү орох гүн 4-5 см) 30удаа цээж шахалт 2 удаа амьсгал өгөх давтамжаар тухайн хүнийг амьсгалтал эсвэл түргэн тусламж иртэл хийнэ. Чангаар тоолон хийгээрэй. Ингэснээр таны ойр хавьд CPR хийж чаддаг хүн байгаа тохиолдолд хамтран хийх боломжтой. Нярайд хийж байгаа тохиолдолд цээжний голд 2 хуруугаараа хийнэ. Хурдан удаанаар ээлжлэн хийнэ.
- Defibrillation ( Дифибриллятор): Олон нийтийн газар дифибриллятор байх тохиолдолд төхөөрөмжийн 2 наалтийг нэгийг нь цээжний голд нөгөөг нь зүүн суганы доор буюу зүрхний харалдаа цээжний хажуу талд наан төхөөрөмжийг асааснаар төхөөрөмж өвчтөнийг үнэлэн заавар өгнө.