Зүүн сибирийн Хандгай
Appearance
Энэ өгүүллийг Шивэр хандгай өгүүлэлтэй нэгтгэх хэрэгтэй байна (Хэлэлц) |
Зүүн сибирийн Хандгай Зүүн сибирийн Хандгай / Alces Alces Pfizenmayeri zukovski / нь хөхтөн амьтны хос туурайтны баг болох бугын овогт багтана. Тайга, ойт хээрийн голын хөндий намгархаг бут сөөгөн ширэнгэ, уулын налуувтар ар хажуугийн хуш , шинэсэн ойд байрлана. Монголд Хэнтий, Хөвсгөл орчим Улаан тайга Хоридолийн нуруу, Үүр голын сав , Бүрэнгийн нурууны зүүн хэсэгт тархсан. Монголд хандгай агнахыг 1953 оноос хуулиар хориглож, дархалсан.