Jump to content

Зөөлөн ундаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Зөөлөн ундаа гэдэг нь ихэвчлэн усан суурьтай, амт оруулсан ундаа бөгөөд заавал хийжүүлсэн байх албагүй боловч ерөнхийдөө нэмэлт амтлагчаар баяжуулсан байдаг. Ашигласан амт нь байгалийн гаралтай эсвэл хийсвэр байж болно. Амт оруулагч нь элсэн чихэр, өндөр фруктозтой эрдэнэ шишийн сироп, жимсний шүүс, элсэн чихэр орлуулагч (жишээ нь, хоолны дэглэмд зориулан ундаанд хэрэглэдэг), эсвэл эдгээрийн хослол байж болно. Зөөлөн ундаанд мөн кофейн, өнгө оруулагч, хадгалалтын бодис болон бусад нэмэлт орц байна. [1]

Зөөлөн ундаа нь "хатуу" согтууруулах ундаанаас ялгаатай тул "зөөлөн" гэж нэрлэгддэг. Зарим зөөлөн ундаанд бага хэмжээний согтууруулах бодис агуулагдаж болох боловч, олон орон болон бүс нутагт согтууруулах ундаанд тооцогдохооргүй байхын тулд согтууруулах бодисын агууламж нийт хэмжээний 0.5%-иас бага байх ёстой байдаг. Зөөлөн ундааны төрөлд нимбэгтэй ундаа, жүржийн ундаа, кола, усан үзэмтэй , кремтэй , цагаан гаатай ундаа, шар айраг зэрэг багтана.

Зөөлөн ундааг хүйтнээр, мөсөн шоо ашиглаж эсвэл өрөөний температурт ууж болно. Эдгээрийг лааз, шилэн сав, хуванцар сав зэрэг олон төрлийн савлагаанд худалдаалдаг. Савнууд нь жижиг савнаас эхлээд олон литрийн багтаамжтай том сав хүртэл янз бүр байдаг. Зөөлөн ундааг түргэн хоолны газрууд, кино театр, хүнсний дэлгүүр, энгийн хоолны ресторан, тусгай зориулалтын ундааны дэлгүүр, худалдааны машин, баар, ундааны машинуудаас өргөнөөр худалдаж авч болох юм.

  1. khusle, khuslen (01.07.2025). "Soft drink". зөөлөн ундаа. [01.07.2025 22:15 Архивласан] огноо 01.07.2025 22:21. Татаж авсан: 01.07.2025 21:34. {{cite web}}: Check |archive-url= value (help); Check date values in: |access-date=, |date=, and |archive-date= (help)