Jump to content

Термосфер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Илчит мандал-с чиглүүлэгдэв)

Илчит мандал буюу термосфери (грек. θερμός — «дулаан», σφαῖρα — «бөмбөлөг», «бөмбөрцөг») нь дэлхийн гадаргуунаас 80-90км-ээс эхлэн 800 км хүртэл үргэлжлэх агаар мандлын нэгэн давхарга юм. Илчит мандлын агаарын температур нь нарны идэвхижилын түвшингээс хамааран янз бүр байх ба гэнэтийн болон хурдан өөрчлөлтэйгээр ихсэж 200-2000 К хүртэл өөрчлөгддөг. Шалгаан нь гэвэл 150-300 км өндөрт агаарын хүчилтөрөгчийн иончлолоос үүсэх нарны хэт ягаан цацрагын шингээлт юм. Илчит мандлын доод давхаргад температурын өсөлт нь хүчилтөрөгчийн атомууд молекул болон нэгдэхэд ялгарах энергиэс хүчтэй хамаарч байгаа юм. Дээд өргөрөгүүдэд илчит мандлын дулааны чухал эх үүсвэр нь соронзон мандлаас үүсэлтэй цахилгаан гүйдлээс ялгарч буй жоулын дулаан юм. Энэ эх үүсвэр нь туйлын ойролцоох өргөргүүдийн агаар мандлын дээд хэсгийг, ихэвчлэн соронзон шуурганы үед, хүчтэй халаах боловч энэ нь жигд бус үзүүлэлттэй байдаг.