Jump to content

Ил уурхайн нөхөн сэргээлтийн зардал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ил уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын үндсэн зардлуудад дараах үйл ажиллагааны зардлуудыг оруулсан байна. Үүнд:

1. Нөхөн сэргээлт хийхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын зардал.

2. Техникийн нөхөн сэргээлтийн ажлын зардал:

 Ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалтын явцад уурхай, түүний туслах барилга байгууламжуудад өртөх талбайн шимт хөрсийг хуулах, ачих, тээвэрлэх, шимт хөрсийг овоолгод агуулан хадгалах ажлын зардал.

 Ашиглагдсан орон зайг нөхөн дүүргэх ажлын зардал.

 Ашигдлагдсан орон зай, ухшийг хэвгийжүүлэх, хэлбэржүүлэх ажлын зардал.

 Эвдэрсэн газрыг болон овоолгыг тэгшлэх, гадаргууг нь хэлбэржүүлэх тэгшлэх ажлын зардал.

 Овоолгын хажууг хэвгийжүүлэн дэвсэгжүүлэх ажлын зардал.

 Тэгшилсэн талбайг нягтаршуулах ажлын зардал.

 Хөрс боловсруулалт, сайжруулалтын ажлын зардал.

 Биологийн нөхөн сэргээлт хийх талбайг шимт хөрсөөр хучих ажлын зардал.

3. Биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардал:

 Техникийн нөхөн сэргээлт хийсэн газрыг хөрсжүүлэх, ургамалжуулах зардал

 Олон наст ургамлын үр суулгах зардал

 Мод, бут, сөөг тарих зардал

 Агротехникийн боловсруулалт хийх зардал

 Арчилгаа тордолт

4. Хаалтын дараах мониторингийн зардал:

 Нөхөн сэргээлт хийсний дараах хяналт-шинжилгээний зардал

 Орон нутгийн зардал