Импакт фактор
Импакт фактор (Англи: Impact factor) нь эрдэм шинжилгээний сэтгүүлийн нөлөөг хэмжих арга юм. Тухайн сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллүүд сэтгүүлдээ хэдэн удаа иш татагдсан тоог импакт фактор гэдэг. Үүнийг Scientific Information институтыг үндэслэгч Eugene Garfield гэдэг хүн анх гаргасан. Сэтгүүлүүдийн импакт факторыг 1975 оноос хойш жил тооцоолж JCR сэтгүүл дээр нийтлэж байна.
Сэтгүүлийн импакт факторыг доор томьёогоор боддог. Өмнөх хоёр жилийн сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллүүд дараагийн жилийн сэтгүүлийн өгүүлэлдээ иш татагдсан дундаж тоогоор хэмждэг.
Жишээ нь: Сэтгүүлийн 2008 оны импакт фактор 3 гэвэл энэ нь 2006 ба 2007 онд хэвлэгдсэн өгүүллүүд 2008 оны сэтгүүлд дундажаар 3 удаа иш татагдсан гэсэн үг.
2008IF=a/b
a-2006, 2007 онд хэвлэгдсэн өгүүллүүдээс 2008 онд иш татаж хэвлэгдсэн өгүүллийн тоо b-2006,2007 онд хэвлэгдсэн бөгөөд 2008 онд иш татагдсан өгүүллийн тоо
XX нэртэй сэтгүүл 2006 онд иш татагдсан 20 өгүүлэл нийтлэсэн 2007 онд иш татагдсан 30 өгүүлэл нийтлэсэн
XX сэтгүүлийн 2008 онд дээрх 50 өгүүллийг 100 удаа иш татаж өгүүлэл нийтлэсэн гэвэл
XX-ын сэтгүүлийн 2008 оны импакт фактор
2008IF=100/(20+30)=2 болмой