Ингмар Бэргман

Ингмар Бэргман "Зэрлэг гүзээлзгэнэ" киноны зураг авалтын үеэр

Ернст Ингмар Бэргман; шве. Ernst Ingmar Bergman (1918.07.14-2007.07.30) бол Шведийн алдартай кино найруулагч, зохиолч, продюсер юм.

Тэрээр 1940-өөд оны дунд үеэс кино бүтээж эхэлсэн бөгөөд “Долоо дахь хориг тэмдэг” (“Seventh Seal”, 1957), “Зэрлэг гүзээлзгэнэ” (“Wild Strawberries”, 1957), “Фанни, Александр хоёр” (“Fanny and Alexander”, 1982) зэрэг кинонууд нь дэлхийд ихээхэн алдартай.

Бэргманы кинонуудад хvний дотоод ертөнц, сэтгэлзүйн зөрчлийг гайхалтай урнаар нээж харуулдгаараа онцлог юм. Тийм ч учраас түүний хийсэн кинонууд нь олон нийтийн таашаалд нийцсэн бүтээл гэхээсээ илүү жинхэнэ урлаг сонирхогчдод зориулсан бүтээл байдаг.

Тэрээр эцэгтэйгээ таарамж муутай байсан гэдэг бөгөөд энэ талаар өөрийнхөө “Зэрлэг гүзээлзгэнэ” бүтээлдээ тусган харуулсан гэж үздэг. Энэ киногоороо Бэргман Берлиний Олон Улсын кино наадмын тэргүүн шагнал “Алтан баавгай”-г 1958 онд хүртсэн байна.

Түүнчлэн Бэргман Канны кино наадмаас олон удаа тусгай шагнал, Америкийн Кино Академийн “Гадаад хэлээрх шилдэг кино” шагналыг хэд хэдэн удаа хүртсэн юм.